Уншиж байна ...

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ БОЛ АНХААРААРАЙ!

А.Золжаргал, iKon.mn
2 цаг 14 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хүүхдээ уурлуулахаас айж амьдарна гэдэг хэцүү гэдгийг өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд маш сайн мэдэж байгаа. Яриа өдөх төдийд л уурлачихдаг.  Уг нь бол тэдэнд маань асуух зүйлс олон байгаа хэдий ч ээж аав, асран хамгаалагчаасаа зөвлөгөө бараг л авдаггүй. Харин найз нөхөдтэйгөө ярилцахыг илүүд үздэг. Харамсалтай нь найз нөхдөөсөө үнэн, зөв, бүрэн мэдээлэл авч чаддаггүйн улмаас эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох тохиолдол ихээр гарч байна.

Өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын тоогоороо Монгол улс толгой цохих болсон. Үүний цаана сэтгэл зүйн асуудалтай хүүхдийн тоо бүр ч олон. Тус тоог бууруулах зорилгоор Тэнгэр Даатгал өсвөр насны хүүхдүүдэд зориулан “ASUUNA.MN” сайт ажиллуулж байна.

“ASUUNA.MN” сайтаас Өсвөр насанд тулгардаг бүх асуултын хариугаа хүүхдүүд авах боломжтой. Тухайлбал бэлгийн бойжилт, үерхэл нөхөрлөл, хүсээгүй жирэмслэлт гээд ээж ааваасаа асуухаас ичдэг асуултын зөв хариултууд энд бий.

Тэнгэр Даатгал нь нөхөн төлбөр олголтоор салбартаа тэргүүлдэг компани юм. Мөн өөрийн хөрөнгийн өгөөж, төлбөрийн чадварын харьцаагаараа даатгалын салбарт тэргүүлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдадаа өндөр өгөөж өгдөг компани гэсэн үг юм.