- Улаанбаатарын асуудал юу вэ?
Хотын асуудал бол түгжрэл, бохирдол биш. Энэ бол хотын асуудлыг дарга нар мэдэрдэггүй систем бий болсонтой холбоотой. Маяктай машинаар түгжрэл дээр нэмж түгжрэл үүсгэдэг, тусгай хамгаалалттай газруудад дураараа барилга барьдаг, эзэнтэй тендерүүд зарлагддаг тойрог үүссэн. Иргэд энэ тойргоос гадуур бор зүрхээрээ, хүчилж амьдарч байна.
- Хотод амьдрах нөхцөлийг ямар хүн сайжруулж чадах вэ?
Нийслэл бол улс төрчдийн бэлтгэл анги биш. Энэ бол зөвхөн амьдрах орчноо сайжруулах цор ганц зорилготой, сэтгэлтэй, хүчтэй мэргэжлийн залуус гарч ирэх талбар байх ёстой. Ахуйгаа шийдсэн, ажлын ард системтэйгээр гарч чаддаг хүмүүсийг сонгох хэрэгтэй.
- Та Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрхэн ажиллах вэ?
15 жилийн хугацаанд 500 орчим залуусынхаа хамт хүчирхэг бизнесийг бүтээсэн. Энэ нөү хауг хотынхоо хөгжилд нэвтрүүлэх цаг болсон. Улаанбаатар хотынхоо хөгжилд стратегитай хандахгүй бол хөл толгойгүй, салан задгай айл шиг 30 жил амьдарлаа. Үүнийг салбар салбартаа батлагдсан мэргэжилтнүүд гарч ирж өөрчилнө.
ХҮН намаас НИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигч
Самдангийн ОТГОНБАТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!