Уншиж байна ...

Уран жолоодлогод оролцсон автобусны жолооч нарт бэлэн мөнгө авсан болон бүхээгт тамхи татсан эсэхийг гол шалгуур болгожээ

Б.Манлай
2 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

Энэ жилийн уралдаанд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж /бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх/ ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон байна.

Уралдаанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Эрдэм транс” ХХК, ”Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, ”Сутайбуянт” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгж, байгууллагын 16 багийн 85 жолооч оролцож, шилдгийн шилдгээр “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч шалгарч 150 сая төгрөгийн, 14 жолооч 100 сая төгрөгийн “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамруулах эрхийн бичгийг гардан авчээ.

Ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхлэх юм байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газар