Уншиж байна ...

Б.Жавхлан: Ирэх онд Азийн Хөгжлийн Банкнаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл авч, ЭМДС-гийн алдагдлыг нөхнө

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Даатгалын Сан(ЭМДС)-гийн алдагдлыг хэрхэн нөхөхөөр төлөвлөснөө Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр танилцууллаа. 

Тэрбээр "ЭМДС-гийн алдагдал бол КОВИД-19-ийн үед гарч ирсэн. Хамгийн хүнд үе нь 2021 оны "Омикрон" хувилбар гарч ирсэн III, IV улирал юм. Энэ үед улсын эмнэлэг ор дэлгээд хүрэхгүй, хувийн эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарч байв. Иймд зөвхөн КОВИД-19-т зориулж тарифыг нэмснээр хувийн эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлж байлаа. 2022 он гарахад хүнд үеэ үндсэндээ давж чадсан. Өөрөөр хэлбэл КОВИД-19-ийн үеийн хамгийн хүнд, томоохон хохирол авах байсан үеийг тэр зардлаар давсан гэсэн үг. 

Алдагдлыг аажмаар нөхөх замаар явж байна. Алдагдал анх 260 тэрбум төгрөгөөр эхэлсэн бөгөөд аажмаар бууруулсаар 220 орчим тэрбум төгрөг дээр ирсэн байгаа. Ирэх жил Азийн Хөгжлийн Банкнаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл авна. Түүнийг ЭМДС-гийн зөрүүг нөхөхөд зориулна" гэв.

Зээлийн хэмжээг Сангийн Яамнаас тодруулахад "54 тэрбум төгрөгийн зээл авна" гэх хариултыг өглөө. 

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/2485135131681655