Уншиж байна ...

Энэ амралтын өдрүүдээр ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 50 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нөгөөдөр буюу есдүгээр сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулав. 

Өчигдөр өдөр /09.24/ төв, говь, зүүн аймгуудын нутгаар 1-14 градусаар дулаарч, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нуурууд хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байжээ.