Уншиж байна ...

"Цагдаагийн байгууллагад дүрст дуудлага өгч, замын хар цэгийн мэдээллийг авч болох аппликэйшнийг хөгжүүлж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас 102 police аппликэйшний талаар мэдээлэл хүргэлээ. 

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр 102 police аппликэйшнийг ашиглаж, үйл ажиллагааг улам сайжруулж хөгжүүлэлт хийж байна.

102 police аппликэйшнийг IOS болон андройд үйлдлийн системтэй гар утсанд суулган, татаж авч байршуулаад хэрэглэх боломж бүрдсэн.

Тус аппликэйшний онцлог нь цагдаагийн байгууллагад

  • Иргэд дүрст буюу видео дуудлага хэлбэр болон мессежээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой.
  • Дуудлага мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллагын автомашин хаана яваа талаарх байршлын мэдээллийг авах бололцоотой. 

102 police аппликэйшнээр дамжуулан та бүхэн

  • Замын хөдөлгөөний ачаалал
  • Дугаарын хязгаарлалттай бүс
  • Замын хар цэгийн мэдээлэл
  • Олон нийтээс ирүүлсэн зөрчлийн мэдээллийг хүлээн аваад шийдвэрлэлт болон иргэдэд олгож буй урамшууллын мэдээллийг авдгаараа онцлог.

Мөн эрэн сурвалжилга болон шуурхай мэдээ, урьдчилан сэргийлэх аянтай холбоотой мэдээллийг цогц шуурхай байдлаар алганд багтах гар утаснаасаа нэг дороос авах юм.

Цагдаагийн байгууллагад гаргасан дуудлага, мэдээллийг аль байгууллагын хэн гэдэг алба хаагч хүлээн авсан, дуудлага мэдээллийн шийдвэрлэлт ямар шатандаа яваа мэдээллийг дээрх аппликэйшнээс авах боломжтой" хэмээн танилцууллаа.