ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

МКУЗ: Зөвлөлийн шийдвэр нууц санал хураалтаар хэрэгждэг. "Баавгай болохсон" кинонд гишүүдийн дийлэнх татгалзсан санал ирүүлсэн

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсаас анх удаа Каннын кино наадамд шалгарч байсан "Баавгай болохсон" киног Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзсан талаар өчигдөр тус киноны найруулагч П.Золжаргал өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн юм. 

Түүнчлэн энэ жил Монголоос ямар ч кино явуулахгүй өнжих болсон асуудалд тайлбар өгөхийг Монголын Кино Урлагийн зөвлөлийн гишүүдээс шаардсан юм. 

Мөн Кино урлагийн зөвлөлийн гишүүн болох Т.Номуунзул өөрийн зохиолчоор ажилласан киногоо явуулсан ч татгалзсан хариу авсан. "Зөвлөлийн гишүүн байгаад нэмэр алга" гэсэн нь шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

Энэ талаар Монголын кино урлагийн зөвлөл дараах тайлбарыг өглөө. 

Кино урлагийн зөвлөл Академи Авардс буюу 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын эхний шатны шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.

Тус хугацаанд 2024 оны наймдугаар сарын 17-ны өдөр Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон" уран сайхны кино, 2024 оны наймдугаар сарын 21-ний өдөр Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног тус тус ирүүлсэн. Сонгон шалгаруулалтын хугацаа 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагт хаагдаж, Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас уран бүтээлчдийн ирүүлсэн мэдээллийг эмхэтгэн Кино урлагийн зөвлөлийн гишүүдэд цахим байдлаар илгээсэн.

Зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр товлогдож Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д заасны дагуу холбогдох мэдэгдлийг гаргаж найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино уран бүтээлд Зөвлөлийн гишүүн Т.Номуунзул зохиолчоор ажилласан байх тул ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэн тус уран бүтээлд санал хураахаас татгалзан сонгон шалгаруулалтаас хассан юм.

Кино урлагийн зөвлөлийн аливаа сонгон шалгаруулалтын шийдвэр нууц санал хураалт авах зарчмаар хэрэгждэг бөгөөд найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино бүтээлд хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хариуг Кино урлагийн зөвлөлийн албан цахим шуудангаар илгээсэн болно.
Кино урлагийн зөвлөлийн аливаа шийдвэр, сонгон шалгаруулалт ашиг сонирхлын зөрчлөөс ангид, олон нийтэд нээлттэй ил тод явагддаг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
59
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
7
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Энэ [66.181.177.212] 2024/9/27
Энэ мэдээ танай контент бишшт
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.17] 2024/9/26
Дандаа атаархана, нэг нь овоо гайгүй кино хийчихлээр тэгээ байлгүй товчхондоо.
0 | 0 Хариулах
Уншигч [202.131.225.197] 2024/9/26
Эмгэд өвгөдийн саналаар гарсан МАНгаруудын хийж бгаа ажил.
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.115] 2024/9/26
Ийм золбин байгууллага бас хаанаас гараад ирсийн. Эд нар кино шүүх юм уу. Заавал ийм золбин юмнуудаар дамжих алба бна уу.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.97.30] 2024/9/26
МХХХХХМ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.253] 2024/9/26
Ойлгомжтой шүү дээ. Төр засгийн ажлын үр дүнг харуулсан кино болохоор дээрээс хас гэсэн шийдвэрийн дагуу хассан байгаа.
5 | 0 Хариулах
MANKIND [66.181.161.30] 2024/9/26
Буцаад социалист коммунизм руугаа явлаа даа хөөрхий. Сэтгэлгээ, агуулгыг цензурдэж эхэллээ, энэ ч муугийнл ёр доо. Харин эндээс тролл хаанаас гараад байдгийг олж харлаа. Одоо хориглож хаах тусам дэлхий нийт сонирхож үзнэ гэдгийг коммунистууд ойлгохгүй лдээ. Эцэст нь нүдний булай л болно Ардчилал хүний эрх бага багаар мэрүүлсээр бгаад энд ирж бгаа юм бна лдаа.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.19] 2024/9/26
1990 оноос өмнөх монгол кинонууд уйдахааргүй жинхэнэ кино шиг кинонууд. Одоо үеийн монгол кинонууд үнэхээр уйтгартай ичмээр балай кинонууд.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.180.252] 2024/9/26
Энэ биднийг муулсан кино гээ биз дээ. Бидэнд нэг үзүүлээч.
1 | 1 Хариулах
Зочин [172.58.242.213] 2024/9/26
Oo kezdu... buhimdahaas oor argagui l um bna
0 | 0 Хариулах
Зочин [178.115.38.118] 2024/9/25
Urlag medehgvi hvmvvs bn
1 | 1 Хариулах
Зочин [64.119.31.185] 2024/9/25
Баатар ацын хийсэн ажил экс авгаынхаа доодохыг пизду юмаа
1 | 1 Хариулах
Зочин [64.119.31.185] 2024/9/25
Ундрал ацыг зайлуул наад жингэрр чин юу ч мэдэхгүй яаашка ллалар шдээ эргүү баннзал пизду
2 | 1 Хариулах
Зочин [103.161.242.146] 2024/9/25
Сайхан л хүүхэн шд.
0 | 0 Хариулах
Зочин [91.141.49.240] 2024/9/26
Hetsssss kk
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.145] 2024/9/25
за даа, сүртэй шалгараад, яваад байх кино биш л байсан дөө. Их л боловсрох хэрэгтэй шүү Монголын зохиолчид, найруулагчид, тэр жүжигчид энэ тэр
7 | 1 Хариулах
Зочин [103.168.34.173] 2024/9/25
Нөгөө балай орилсон, уйлсан. Бичгийн хэлээр ярьсан байнга л тоглодог чадваргүй жүжигчидтэй. Дэлхий дээрх бүх зовлонг гол дүрийн эмэгтэй нь үүрсэн. Нэг бол зөвхөн өөрсдийн үндэстнээ магтаж бусдыг доош хийсэн бүдүүлэг ямар ч уялдаа холбоогүй киногоо л явуулмаар байгаа байх л даа. Франц найз магтахаар нь дурамжхан үзсэн ч харамсаагүй.
8 | 2 Хариулах
Зочин [66.181.191.201] 2024/9/25
ТВ-үүдээр гарахыг л хүлээгээд байна. Үзээгүй болохоор шүүмж хэлэх хэцүү л юм.
4 | 0 Хариулах
Зочин [218.212.186.104] 2024/9/25
Улс төрийн дарамт л даа чаавас
7 | 2 Хариулах
Зочин [202.126.89.215] 2024/9/25
Хичнээн муухайгаар монголыг харлуулсан кино хийх болгонд канн оскарт шагнал авдаг үе өнгөрч байна. Монголчууд ямар сайхан хүмүүс гэдгийг мөн монгол ямар хурдтай хөгжиж байгааг барууныхан олоод харчихсан тул байнга өөрсдийгөө гутаасан киног нь хүлээж авахгүй байна л даа
8 | 8 Хариулах
Зочин [203.169.50.7] 2024/9/26
Байгаа байдлийг бодит төрхөөр нь харуулсан кино. Чиний ярьж байгаагаар монголд юу тэгэж хурдтай хөгжөөд байгаа юм бэ дэ?
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.117] 2024/9/25
Mongoliig muu talaas ni gargasan kino demii baih aa
6 | 9 Хариулах
Зочин [202.21.120.163] 2024/9/26
unen bodit baidal chini iim bn
2 | 0 Хариулах
Zochin [66.181.191.142] 2024/9/25
Үхжийсэн юмнууд атаархаж үхэх гээд л эсэргүүцээ биз. Зөвлөлийн гишүүд нь гэж ямар хог новшнууд байна аа?!
3 | 4 Хариулах
Зочин [202.9.46.226] 2024/9/25
Ийм ичмээр орк кинонд чин хэн атаархах юм оркоо.
3 | 4 Хариулах
Зочин [202.55.188.44] 2024/9/25
МКУЗ ДЭЛХИЙН КИНО УРЛАГИЙН ЗҮГ ЧИГЭЭС ӨӨР ЗҮГТ, ӨӨР ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ЯВЖ БАЙГААГИЙН Л ИЛРЭЛ ШҮҮ ДЭЭ. ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ МКУЗ ! ЯВЖ ЮМ ҮЗ, НҮД ТАЙЛ !!!
14 | 0 Хариулах
Зочин [202.9.46.150] 2024/9/25
Өөр олигтой кино байхгүй юм чинь явуулна л биз дээ. Ядаргаатай юм. Зөвлөлийн гишүүд огцортугай!!!
9 | 2 Хариулах
Зочин [223.70.253.244] 2024/9/25
Шинэ юм сэтгээч, ингэж нэг өрөвдүүлэх, хал зовлон ярьсан сэдэвтэй киноноос залхаж байна.
17 | 3 Хариулах
... [202.70.46.20] 2024/9/25
Өөрөө наад киногоо үзсэн үү ер нь?
3 | 3 Хариулах
Зочин [139.5.216.79] 2024/9/25
Үзэх шаардлаггүй, бодвол нэг гэр хорооллын хэдэн пацан нарыг харуулсан кино л биз. Ядууралтай улс нь дан ганц монгол биш, монголоос ч ядуу улс зөндөө л бна.
1 | 3 Хариулах
Зочин [203.169.50.253] 2024/9/25
Хэдэн тэнэгүүд ийн саналаар шийддэг юм у
7 | 1 Хариулах
Зочин [45.117.35.10] 2024/9/25
tend ordog kinonuudiig neg haraarai mongoliin ene atsnii kinog ymr uzej sanalaa ogdin
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.226] 2024/9/25
Баавгай болохсон ч гэх шиг орк киногоор яадаг юм.
8 | 12 Хариулах
... [202.70.46.20] 2024/9/25
өөрөө жинхэнэ орк, хачин үзлийн хошин шогийнхныхоо киноноос өөр юм үзэж байгаагүй харанхуй орк
2 | 5 Хариулах
Зочин [202.9.46.226] 2024/9/25
Орк пиздаа минь орк киногоо өмөөрөөд үхлээ. кккк
4 | 1 Хариулах
Зочин [116.6.239.114] 2024/9/25
Явуулж л байна биз, атаархдаг юм уу хаашаа юм
4 | 5 Хариулах