• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшлүүдтэй төрийн хувь эзэмшлийг 34, 50 болгон тогтоох хэлэлцээр хийнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа стратегийн орд газруудын үр өгөөжийг ард түмэн Үндэсний баялгийн сангаар дамжуулж хүртэнэ гэдгийг хуульчилж өгсөн. 

Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт юм. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Бидний эцэг өвгөдийн халуун амь, бүлээн цусаараа үлдээсэн. Тиймээс ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх ёстой. 

Стратегийн орд гэхээр Үндэсний баялгийн сангийн тухай ярьж байгаа гэсэн үг. Стратегийн гэдэг нь нэг жилд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. 

Стратегийн ордоос орж ирж буй ашиг нь Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Тэгвэл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг Улсын Их Хурал (УИХ) 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй. 

УИХ-аас баталсан 16 стратегийн ордоос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байгаа гэсэн үг. Тэгвэл 39 стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц нь тогтоогдсон хэдий ч УИХ-аар орж батлагдаагүй. 

Тиймээс энэхүү ордыг стратегийн ордод хамааруулах Засгийн газрын шийдвэр гарч, УИХ-д өргөн мэдүүлж, жагсаалтыг шинэчлэх ёстой. Үүнийг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Туваанд даалгасан. 

Стратегийн 16 ордоос долоог нь төр, бусдыг нь хувийн байгууллага эзэмшиж байна гэхээр "Эрдэнэс Монгол" нэгдлийн долоон хуулийн этгээд 13.5 их наяд төгрөг буюу татварын 72 хувийг бүрдүүлдэг. 

Гэтэл стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшлийн 16 компани 4.6 их наяд төгрөг татварын 28 хувийг эзэлж байна. Эрдэнэс Тавантолгой компани нүүрсний нөөцийн 25 хувийг эзэмшиж байгаа. Нүүрсний 75 хувийн нөөцийг хувийн хэвшил эзэмшиж байгаа юм. 

Стратегийн ордуудын 34 хувийн ногдол ашиг Хуримтлалын санд төвлөрдөг. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын санд 500 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн стратегийн долоон ордыг эзэмшиж буй төрийн өмчийн компаниуд хуримтлуулсан. Ингэснээр 5,000 өрх орон сууцанд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан. 

Ийм байхад алга дарам тусгай зөвшөөрөл гэсэн цаасыг барьчхаад энэ бол 100 хувь миний өмч байх ёстой гэж зарим хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч нар үзэх нь зохистой биш. Манай улсын хууль эрх зүйн орчныг хүндэтгэх ёстой. 

Өнөөдрийн Засгийн газрын хурлаар стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшилд хэлэлцээрийн урилга хүргүүлж байна. Хэлэлцээр хийх үүргийг надад даалгасан. 

Тус хувийн хэвшлүүдтэй 34, 50 хүртэлх эзэмшлийн хувиа тогтоох талаар хэлэлцээрийн ширээнд урьж байна. Зарим стратегийн ордын хил зааг тогтоогдоогүй. Хил заагийг тогтоох үүргийг Ц.Туваан сайдад даалгасан.

Хил зааг тогтоогдсон стратегийн орд эзэмшиж буй компани руу хэлэлцээрийн урилга явуулна. Энэ нь хувийн бизнест шууд халдаж байгаа гэсэн үг биш. Ирэх долоо хоногт хэлэлцээрийн урилгад хариу илгээсэн компанитай хэлэлцээрийг эхлүүлнэ. Харилцан тохиролцсон бол УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МУ-н иргэн [43.242.243.27] 2024/10/1
Угаасаа хөрсөн доорхи баялаг бүх ард түмний өмч байсан, байсаар ч байх болно.
0 | 0 Хариулах
МУ-н иргэн [43.242.243.27] 2024/10/1
Тэдэнтэй 34, 50 гэж ярих ямар үндэс байгаа юм. Тэд алгын чинээ цаасаар өөрсдийн болгосон. Иймээс хурааж авах ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.43] 2024/9/26
bvh orodoo avaachee. Avaad aimag sumaa ard tvmnii amidral saijruulahad hereg l bvh orduud neg l ger bvliin umch bolood udaj bna uls eh oron ard tvmend yamarch ashiggvi heveer bna. Huraaj avch ard tvmenii medelt ug
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.254] 2024/9/26
Мөнгөндөө сагаж хүмүүсийг дээрэлхэж явдаг эдгээр хүмүүс хичнээн хахууль төрд болон хуулийн ажилтангуудад өгснийг илрүүлэх боломж бн уу? 50% г авна гэхээр 50 хувиар ханд нь дарагдаад 200% галзуу ууртай болноо тийм үү
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.121] 2024/9/26
тэд төрөөс дээрэмдээд авч болсон юм чинь төр нь хүчээр эргүүлэн авч болно биз дээ. 100% буцааж ав. тэр чинь хуулиар зөвшөөрөгдсөн бидний өмч шүү
3 | 0 Хариулах
Үхэрүүдэд [103.212.117.171] 2024/9/26
Боловсролгүй харанхуй Монголчуудаа төрд авна гэдэг нь дарга нар авна гэсэн үг юм аа. Та нар шиг хувийн өмчийг үзэн яддаг дуракууд дийлэнх нь болохоор ийм хогийн авилга цэцэглэсэн улс болж байна
2 | 1 Хариулах
Sochin [66.181.161.236] 2024/9/26
Tatvariig undur togtooj bolohgui iimees iim zamaar hiih heregtei.
0 | 0 Хариулах
Sochin [66.181.161.236] 2024/9/26
Mash zuv.
1 | 0 Хариулах
Sochin [66.181.161.236] 2024/9/26
Tatvaraa sain avaad zihitsuulahad bolno gej bn. Ene bol bolohgui zuil. Undur huviar tatvar togtooj, avah bol bolomjgui, undeslelgui. Iimees zasgiin hiij uildel zuv. Ard tumen demjeed hurdhan hiih heregtei. Demjij bn.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.173] 2024/9/26
Төрийн өмч, ард түмний өмч, орон нутгийн өмч гэдэг чинь хэдэн улс төрчид, дарга нарын хувийн өмчийг л хэлж байгаа юм. Дээр нь дийлэнх нь өмчийн эзэн Ард түмнээ тэжээх биш тэднээс авсан татвараар тэжээгдэнэ!
0 | 0 Хариулах
Үнэ [202.126.91.145] 2024/9/26
Үнэн
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.26] 2024/9/26
Чихэнд нь хэлээд болохгүй бол маханд нь хэлнэ гэгчээр! ард бидний хөрөнгийг өгч болсон юм чинь хувидаа хувь хүртэж, овшоорт хийлцэдгүй л юм бол буцаагаад авч болно биз дээ! Aрд бид ч хөрөнгнөөсөө хүртэж, шоовор байдлаа болиж ядуурлаас гармаар байна!
2 | 0 Хариулах
Ard [202.55.188.35] 2024/9/26
Zuvshd ee strategiin ord l yum bol tegeh yostoi, Harin yaaj huuli busaar avsan ii ni bas sain shalga
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.26] 2024/9/26
Байгалийн баялагийг хэн ч бүтээгэнгүй, энэ бол ард түмний нийтийн өмч учраас хэн нэгэн зальтай этгээд алга дарам цаасаар түүнийг хувийн өмч болгон хагартлаа баяжиж ашиглаж байгаа нь угаасаа ёс бус!! Төр юмаа мэдээд хууль ёсны дагуу цэгцэлж, нийтийн тусд зориулах нь зөв. Цагаан суваргын хайгуул, нөөцийн судалгааг төр өөрийн хөрөнгөөр хийсэн баттай мэдээлэл бий, түүнийг өөрсдөө хийсэн мэт увайгүй шуналтнууд төрд шургалчихаад их том том хуцахаа татвал таарна!. Эзэн нь төр, ард түмэн учраас тууштай зарчимч, хууль ёсоо хатуу барьж, шударга ёмонд нийцүүлэхийг дэмжинэ.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.226] 2024/9/26
Яаралтай арга хэмжээ аваач дээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ажиллаж байгаа уурхайнуудын мэдээллийг бидний сонорт тодорхой мэдээлэл илгээнэ үү ёстой арай л их баялаг урагшаа гарч байна даа
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.110] 2024/9/26
Tegeed taliig ni avaad uldsen tsever ashgaas ni 1/4 tatvar avna haha. Borluulalttin orlogoos 5 huvi amnat avna ter ni niit ashgiin 15-20 huvitai tentsene. Tegeed ynz buriin tatvar avaad yu ch gargaagui turiin ezemshil unendee 70 huvias deesh davna. uurkhai hudluh urtug ni 30 huvi gevel puusuuded ashiggui, tusluud tsartsah niguurtai.
2 | 0 Хариулах
Зочин [85.163.127.116] 2024/9/26
Оюунэрдэнэ угаасаа төлгөн коммунист л юм байна. Төрд тэр олон уурхайнуудын 34, 51 хувиуд овоорно. Тэрэн дээр н хурган дарга хийчих гээд баахан батганууд шавааралдана. Мэдэээж авилага хээл хахууль цавчаа утгаа алдана. Энэ засгийн газар Монголыг цөлмөх юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [85.163.127.116] 2024/9/26
Төрийн нэрийг барьсан бүлэг дээрэмчид ард түмний өмчийг ард түмний нэрийн өмнөөс баялагийг төрд хурааж авах юм гэнэ. 37 он бишдээ. Коммунистуудаа компаниудыг битгий дээрэмдэлдээ. Тэднийг дэмжиж үйл ажиллагааг н саадгүй явуулаач.Татвараа нэмээд баялагийг зөв хувиарилах арга замууд байнашдээ. Коммунистуудаа коммунистууд л ард түмний нэрийг барьдаг. Бузар коммунистууд.
0 | 0 Хариулах
kk [216.191.123.180] 2024/9/26
Манайх шиг худлаа баахан сан байгуулсан газар байна уу? Төр орохоороо л дампуурдагштээ. Сангуудаа хар л даа наад захын боловсролын сангаа шаагаад хаяцан. Тэрний оронд Монгол хүмүүсээ өндөр цалинтай ажиллуулах, татвараа нэмэх хэрэгтэй. Монголчууд пссда згр сууж байгаа мөнгө авах гээд шаагааад, тэрний оронд ажиллын байр бий болгох, цалингийн тогтвортой нэмэх хэрэгтэйштээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.5] 2024/9/26
Цагаан суваргын ордыг бол Монгол Оросын хамтарсан геологи хайгуулын анги нээсэн ба нөөцийг нь тодорхойлсон. Тиймээс Монгол Улс 50 % ба түүнээс дээш хувийг эзэмших ёстой. Харин нөгөө 50% ийг үнэ хаялцуулах зарчмаар хувийн хэвшилд эзэмшүүлэн хамтарсан компани байгуулах нь зөв. Олборлолтоо ч хамтарсан компани хийх нь зүйтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.55] 2024/9/25
Газрын доорх баялаг улсын буюу ард нийтийн өмч байдаг. Эх орныхоо,газар нутаг байгалын баялаг газар нутгийг эцэг өвгөдийн үеэс хайрлан хамгаалж ирсэн байхад ямар үндэслэлээр хэдхэн гэр бүл хүмүүс эзэмшиж эзэгнэж байдаг нь маш буруу зүйл гэдгийг одоо ухаарч байгаа бол яаралтай засаж зөв гольдрольд нь оруулах ёстой. Эх орны газар шороо байгалын баялгийг бурхан гуйсан ч өгч болдоггүй гэдэг биздээ. Буруу аргаар Монгол орны байгаын баялгийг эзэмшиж,ашиглаж байгаа нөхдүүдтэй маш хатуу тэмцэл хийж хурааж авч улс мэдэлдээ авах цаг нь болжээ.
3 | 3 Хариулах
Бодит байдал [14.1.81.65] 2024/9/25
Тодорхой төрлийн ашигт малтмалаар жишээ нь нүүрсний хайгуулийн лицэнз шинээр олгохыг зогсоо.! Одоо нээгдсэн нүүрсний ордууд 200 жилдээ хангалттай тул лицэнз олгохоо азнаж, байгаа ордуудаа зохих ёсоор нь ажиллуулж байж цаашдаа ямар төрлийн ашигт малтмал хайхаа Улс төлөвлөх ёстой.Одоо нээгдсэн ордууд чинь 10 сая хүнд хангалттай байгаа Оюун-Эрдэнэ сайд аа
2 | 0 Хариулах
💩 [66.181.180.193] 2024/9/25
hujaa
0 | 0 Хариулах
Kkk [71.114.69.55] 2024/9/25
Za inged dampuuralruuga yavlaa da, MAH ch manduulj baina da. Wanga shig helchi, Baylagiin san bol hezee ch heregjij chadahq. Heregjsen ch zasag barij bui nam, namiin hamaaraltai hvmvvs l bayjij dussna. Erthen ami amia bodson deer bolloo do Mongolchuud mine. Yaana da.
3 | 3 Хариулах
Bitgii soliorood bai malaa [1.25.79.197] 2024/9/25
Neg muu tsaasiig ariin haalgaar avaad chinii 100 hubiin omch gej soliorood bgaa chin harin teneglel shuu. Ard tvmenii baylagiig Chi gantsaarai ideh estoi gej uu dee.
3 | 0 Хариулах
Zochin [103.212.119.239] 2024/9/25
34хувиа өгөөд дампуурахгүй явна дампуурахгүй гэвэл сайн menejment хий чадахгүй бол улсад нь буцаагаад өгчихгүй юу
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.191] 2024/9/25
Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Бидний эцэг өвгөдийн халуун амь, бүлээн цусаараа үлдээсэн. Тиймээс 1 гэр бүлийн хэдхэн хүний өмч биш, бүх ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Энэ бол ардчиллын далбаан доор гарч ирсэн 21- р зууны дээрмийн нэг хэлбэр мөн . төрийн өмчлөх % нь 70% хүртэл байх бүрэн боломжтой. Өмнөх онуудын төлбөрүүдийг төр нөхөн авах ёстой.
10 | 1 Хариулах
Зочин [192.119.164.164] 2024/9/25
Харамсалтай нь манайд хяналтын тогтолцоо маш сул бараг байхгүй. Өнөөх нүүрсний хэрэг яалаа. Ордууд нь төрд хувь өгч өнөөх л хяналт сул, үрлэгэн зарлагууд хөвөрсөөр байх эх үүсвэр болох биз.
1 | 1 Хариулах
Зочин [202.70.46.20] 2024/9/25
zugeer l tatvaraa sain av. dund nu orvol novsh l bolno doo
1 | 2 Хариулах
Зочин [66.181.188.252] 2024/9/25
уул уурхай н бизнесрүү хувийн хэвшил орох боломжгүй, шаардлагагүй болжээ
5 | 3 Хариулах
Kkk [71.114.69.55] 2024/9/25
Erthen baga aldagdaltai deeree garsan ni deer bollo shu hvmvvsee, uguhq gevel haaj bgd shaahaar bolloo doo
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.251] 2024/9/25
Маш зөв санаа орж ирж байгаад баярлаж бна.оройтсон ч гэсэн агуу санаа харин хувь тал дээр багуу гэмээр огт байхгүй байсныг бодвол байх л зүйл сайн бна.амжилт хүсё
5 | 2 Хариулах
Зангараг [66.181.179.54] 2024/9/25
Ашигт малтмалын орд газрууд буюу ард түмний баялаг дээр хувийн хэвшил гэсэн ойлголт байх ёсгүй, тэдэнтэй хэлэлцээ хийгээд байх хэрэггүй шууд УИХ ын тогтоол гаргаж 49% ийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж монгол улсын уугуул иргэддээ хувь хувьцаагаар эрх тэгш хувиарлах ёстой. Энэ бол төр засаг оршин байгаагийн баталгаа болно.
5 | 11 Хариулах
иргэн [202.9.46.191] 2024/9/25
70 %-г
3 | 0 Хариулах
Зочин [192.119.164.164] 2024/9/25
Ер нь яадаг юм эргээд ардын хувьсгал хийж эв хамт пролетари ёс тогтооё гэх гээд байна уу даа. Хойд Солонгос лугаа адил хөгжих юм уу ер нь.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/9/25
34 ямар ч хэрэггүй, оюу толгой яалаа. Тэрний оронд татвараа сайн аваад байж байсан нь дээр
10 | 3 Хариулах
Zochin [103.212.119.239] 2024/9/25
Бүгд авлигал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.118] 2024/9/25
muu mal
2 | 2 Хариулах
Зочин [43.228.131.45] 2024/9/25
Маш зөв
6 | 3 Хариулах
Иргэн [66.181.171.98] 2024/9/25
Газрын доорхи баялаг бол ямар ч тохиолдолд/хайгуулын зардлыг хувийн хэвшил гаргасан эсэхээс үл хамаарч/ ард түмний өмч, иймд төр заавал хувь эзэмшиж ноогдол ашигаа ирээдүйн өв сандаа хуримтлуулж явах ёстой.
10 | 10 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/9/25
Баялаг угаасаа ард түмнийх, харин байгуулсан компанийн хувь эзэмшлийн тухай энд яригдаж байна.
8 | 2 Хариулах
Зочин [202.55.188.119] 2024/9/25
Төрийн хувь ихсэх тусам бүтээмж мууддаг жам юмдаа. Энэ ордууд хогдээр л бууна
14 | 5 Хариулах
Зочин [43.228.131.45] 2024/9/25
хэн тэгж байна?? Тархи угаагчид худлаа мэдээлэл их тараадаг. Норвеги төрийн оролцоотой баян улс байна
6 | 11 Хариулах
Зочин [66.181.161.69] 2024/9/25
Норвеги татвараа сайн аваад авсан татвараа санд хуримтлуулаад , хөрөнгө оруулалт хийгээд арвижуулдаг сан юм. Манайд төр байгаа муу менежментээр удирдвал юун татвар авах
5 | 1 Хариулах
Bitgii soliorood bai malaa [1.25.79.197] 2024/9/25
Shal hudalaa yriad bnaa. Norwegian bvh neft hiin orduud ulsiih 100 hubiin medeld baidag shuu. Ingej hudalaa yriad baih chin hend ashigtai yum be de. Chiliin zesiin orduudiin 70 hubi ni ulsiih kompaniudiin medeld bnaa.
3 | 2
иргэн [202.55.188.118] 2024/9/27
Тийм шүү. Төрийн 100% н өмчтэй өмнөт хөрш эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх гэж бна. Бас Европын баян улсын нэг Норвегийн нийт баялагийн эзэд ард түмэн гэх юм. Харин манайд баялагийн эзэд гэх ард түмэн улных болчихсон. Төр нь хоосон царайлаад бнга өр тавиастай. Боловсролгүй, сэтгэлгүй, баян гэж аархсан зарим нь хуулийг уландаа гишгэдэг болж бна. Баялагийн эзэд болох ард түмэн эрхээ эдэлж, Норвегийн жишгээр замнаж хөгжиж яагаад болохгүй гэж.
0 | 0 Хариулах
Zochin [103.212.117.166] 2024/9/25
Улсын өмчийг лиценз эзэмшигч нэртэй хувь хүнээс хэлэлцээ хийж байж хэдхэн хувийг нь авна гэж юу байдаг юм бэ. Тэр чинь нийт монголын ард түмний баялаг шдээ.Шууд л төр захиран зарцуулах эрхтэй шүү. Хувийн өмч гэсэн ойлголт байхгүй ээ
4 | 0 Хариулах
kk [67.213.87.135] 2024/9/25
Yag l erdenet shig heden say belgevch shahiishte. Mongold ashigtai ajillaj baigaa san bnu?
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.119] 2024/9/25
ЗИАК АНУС НАМЫН ТУВААНААР НЯМТАЙШИРИЙН БААСЫГ ШАХУУЛАХ НЬ ДЭЭ! ЗӨВ ЗӨВ! НОМТОЙБАЯР ЯАХАВ ААВАА ЭД НАР ИНГЭЭД БАЙНА ТЭГЭЭД БАЙНА ГЭЭД Л ГОНГИНООД ЯВАХ БИЗ ГҮЛЭГ ЧИНЬ!
5 | 4 Хариулах
Зочин [66.181.188.150] 2024/9/25
Төр хураах нэг хэрэг гeодоги хайгуулын ажлыг эрчимжүүлж шинэ орд газрыг нээн илрүүлэх шаардлагатай байна.шинэ орд газар нээн илрүүлэхэд 15-30 жил шаардлагатай байдаг
4 | 3 Хариулах
мояа [45.12.3.80] 2024/9/25
Тэгээд 90 оноос хойш Монголын баялгийг ухаж зарсан 30 гэр бүл чинь олсон ашгаараа хайгуул яагаад хийгээгүй юм
4 | 0 Хариулах
Зочин [103.212.119.247] 2024/9/25
ХУИЛИИГ ГУИЛ БОЛГДОГ НӨХДӨС ХҮЧЭР АВАХГҮИ БОЛ ӨГӨХГҮИ
3 | 2 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/25
Үүнийг өгч байсан экс төрийн албан хаагчдаа хүндээр шийтгэх хэрэгтэй. нэгэнт өгсөн юмаа буцаах ?
3 | 0 Хариулах
Зочин [45.117.35.15] 2024/9/25
Хэлэлцээд байх юу байгаа юм? Улсаас хулгай хийснийг нь илчлээд ял тулгаж хөрөнгийг нь л хураах ёстой шд.
3 | 6 Хариулах
Зочин [66.181.186.34] 2024/9/25
Цөөн гэр бүл баян
5 | 0 Хариулах