Уншиж байна ...

Эслэгээр баялаг хүнс хэрэглэх нь эрүүл хооллолтын үндэс

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 22 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Эслэг нь үр тариа, буурцагт ургамлын хальс, хүнсний ногоо, жимсний цул хэсэгт ихээр агуулагддаг. Харин хүнсэнд агуулагдах эслэгийг усанд уусах ба усанд үл уусах гэж ангилдаг. Гэхдээ аль нь ч эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Бид хүнсэнд агуулагдах эслэгийг ихэвчлэн шимт бодис гэж хэлдэг.

Үүнд, уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс гэх мэт багтана. Мөн хүнсний эслэг гэсэн бүлэг нь эслэг шимт бодисын ангилалд хамаарагдах болсон нь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой.

Эслэг нь нүүрс усны бодисын бүлэгт хамаардаг бөгөөд ганц ялгаатай чанар нь эслэг хүний биед задарч боловсордоггүй. Бид гурил, будааг өдөр тутамдаа хэрэглэн өөрт хэрэгтэй нүүрс ус авч, үүнийхээ тусламжтайгаар амьд оршин тогтнох энергийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Үүнтэй холбоотой хэд хэдэн чухал үүргийг эслэг нь гүйцэтгэдэг нь олон улсын судалгаагаар нотлогдсон Тухайлбал зүрх судсыг эрүүл байлгахад эслэг нь чухал үүрэгтэйн зэрэгцээ цусан дахь өөх тос, холестерины хэмжээ ихэссэнээс үүдэлтэй. Мөн судас хатуурч, даралт ихсэх нь өөх тосны хэрэглээ өндөр байгаатай холбоотой. Тэгвэл өдөр тутмын хоол хүнсэндээ эслэг агуулсан хүнс хэрэглэснээр хүний биед өөх тос, холестерины сөрөг нөлөөллийг багасгадаг. Өөрөөр хэлбэл, хүний идсэн өөх, тосыг бүгдийг биед шингээхгүй, заримыг шингээснээр өөх тосны шимэгдэлтийг сайжруулж, зохицуулдаг аж.. Сүүлийн үед хүмүүс бүхэл үрийн гурил, хивэг их хэрэглэж байна. Энэ нь эслэгийн сайн эх үүсвэр болдог.

Эслэгээр баялаг хүнсний зүйлсийг дурдвал:

  • Нарийн ногоо
  • Жимсний доторх зөөлөн эд
  • Арвайн гурил
  • Овъёос - хүнсний ногоо
  • Жимсний хальс
  • Хивэг
  • Үр тарианы хальс

Эрүүл мэндийн ач холбогдол талаас авч үзвэл:

  •  Цусан дахь холестерины хэмжээг бууруулна 
  • Судас хатуурах, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ
  • Өөх тосны шимэгдэлтийг бууруулна
  • Өтгөн хатахаас сэргийлнэ
  • Өтгөн ялгаралтыг хурдасгана
  • Гэдэс ходоодыг цэвэрлэнэ
  • Биед их ус хуримтлагдан хавагнахаас сэргийлнэ

Жишээ нь, бүхэл үрийн гурилаар хийсэн талхнаас хоёр зүсмийг идэхэд нэг ширхэг гадил идсэнтэй тэнцэх хэмжээний эслэг авдаг.

зураг
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.