Уншиж байна ...

И-Март дэлгүүрийн уулзвараас Ривер Гарден хотхон хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээв

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, "И-март" дэлгүүрийн уулзвараас "Ривер Гарден" хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Тус замыг энэ сарын 22-ноос засаж эхлээд байв.

Зорчих хөдөлгөөнийг хаасан хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэжээ.

зураг
 

Өнөөдрийн байдлаар уг байршилд Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг нэг, нэг урсгалаар нь хэсэгчлэн хааж, асфальтбетон хучилтыг хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 29-нд дуусна гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлээд байна.