Уншиж байна ...

Ж.Намсрай: Германд аялах үедээ зүрхний шигдээс болоход “Мөнх даатгал” эмчилгээний зардлыг бүрэн нөхөж өгсөнд баярлаж явдаг

ikon.mn
2 цаг 35 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Даатгал бол зүгээр нэг хураамж биш, иргэнийг аливаа эрсдэлээс хамгаалсан нийгмийн хариуцлагын маш том тогтолцоо болохыг илтгэх нэгэн жишээг танилцуулах гэж байна.

Ж.Намсрай бол даатгалын үр шимийг бодитоор хүртсэн иргэдийн нэг төлөөлөл бөгөөд “Мөнх даатгал” компанийн даатгалын үр дүнд эрүүл мэндийн улмаас үүсэх байсан санхүүгийн эрсдэлээ хэрхэн хамгаалсан талаар түүнтэй ярилцлаа. Тэрбээр Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал 486,500 төгрөгөөр хийлгээд 36,254,690 төгрөгийн нөхөн олговор авчээ.

-Юуны өмнө Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Жигмид овогтой Намсрай гэдэг. 74 настай.

-Та “Мөнх даатгал” компанийн даатгалаар үйлчлүүлдэг гэж байсан. Ямар даатгалд хамрагдсан болон ямар нөхөн олговор авсан бэ?

-Би “Мөнх даатгал” компанид автомашины даатгалаа хийлгэсэн. Ер нь хийлгээд явдаг л даа. Өнгөрсөн 2023 оны есдүгээр сард Герман дахь охиныхоо урилгаар гурван сарын хугацаагаар тус улсыг зорих болсон.

Ингээд “Мөнх даатгал” компаниар гадаадад зорчигчийн даатгал хийлгээд явсан юм. Гэтэл очоод эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж, өндөр төлбөр гарсан. Харин тус компани иргэнийг хохироолгүй, нөхөн олговрыг ямар ч хүндрэлгүй олгосон. Үүнд нь иргэн хүний хувьд талархаж, үнэхээр чанартай даатгал юм байна гэдгийг биеэр мэдэрсэн.

-Хүмүүст сургамж болох үүднээс та илүү тодруулж ярьж өгөхгүй юу. Ямар эрсдэлийг даатгалаар хэрхэн хамгаалсан бэ?

-Германд бид гэр бүлээрээ уул руу гарах санаатай явж байтал гэнэт эвгүй оргиод цээжээр хөндүүрлээд явчихсан. Түргэн тусламж тэнд бараг 2-3 минут болов уу, үгүй юу л хүрээд ирдэг юм билээ. Тэндээс эхлээд л эрүүл мэндийн үйлчилгээ авсанд тооцогдож эхэлсэн. Зүрхний шигдээс болсон байсан. Ингээд зүрхэндээ гурван газарт судас тэлэгч тавиулж, эмнэлэгт зургаан хоног эмчилгээ хийлгэсэн.

Эдгээр үйлчилгээний төлбөр 8,000 гаруй евро болсон. Монголдоо эргэж ирээд эмнэлгээс өгсөн бүх бичиг баримтыг “Мөнх даатгал” компанид өгөхөд ямар ч хүндрэл чирэгдэлгүйгээр нөхөн олговрыг бүрэн өгсөн.

-Даатгалын ач холбогдлын талаар Та бусад хүнд юу гэж хэлмээр байна вэ?

-Даатгал бол маш чухал бөгөөд ном журмаараа үйлчилдэг юм байна гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Нийт 36.3 сая төгрөгийн нөхөн төлбөрийг би авсан. Хэрэв даатгалгүй байсан бол би ийм хүнд байдалд орох байсан ч даатгалын ачаар хүндрэлгүй давж гарсандаа маш их баярладаг. Тийм ч учраас энэ талаар найз нөхөд, ах дүүстээ хэлж, “Мөнх даатгал” компани сайн үйлчилдэг гэдгийг хэлдэг болсон. Хариуцлагаа ухамсарлаж даатгуулж сураасай гэж иргэддээ хэлмээр байна.


"Мөнх даатгал" компанийн Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал нь гадаад улс оронд аялж, амарч байх үед учирч болох эрүүл мэнд болон санхүүгийн эрсдэлээс сэргийлэх зорилготой. 50,000 ам.доллар хүртэлх эрсдэлийг хамгаалдаг энэхүү даатгалд

  • Гадаад дахь эмнэлэг эмчилгээний зардал
  • Осол эсвэл өвчлөлийн улмаас даатгуулагчийн тээвэрлэх болон эх оронд нь буцаах зардал
  • Яаралтай шүдний эмчилгээ
  • Нислэгт бүртгүүлсэн ачаа тээш, эд зүйлс алдагдах, хохирол учрах
  • Гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх хаях, алдах зэрэг эрсдэлүүдийг хамгаалдаг байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.