Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуультай холбоотой гомдлын талаар мэдээлэл хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 цаг 17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хурлын танхимд

11:00 цагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой бүртгэгдсэн гомдол болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийнэ.

Блю Скай зочид буудалд

11:00 цагт Азийн Хөгжлийн Банкнаас "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2024" тайлангаа танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц (ДЦС)-ын удирдлагууд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож компани болон ажилчдад хохирол учруулж байгаа тухай Эрдэнэтийн ДЦС-ын Үйлдвэрчний Эвлэл (ҮЭ)-ийн хорооны дарга П.Баттөр мэдээлэл хийнэ.

"Corporate" зочид буудалд

11:30 цагт "Ocean Grey Production" 11 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал зохион байгуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

14:00 цагт "Намрын ногоон өдрүүд 2024" үзэсгэлэнг албан ёсоор нээнэ.