Уншиж байна ...

Унадаг болон цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчдод зам хөндлөн гарахдаа түрж гарах шаардлага тавихыг "School police" нарт зөвлөв

Б.Манлай
2 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн энэ үед сургуулийн орчинд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор эцэг, эх, асран хамгаалагч нар "School police"-ийн үүрэг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэх үедээ унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчдод уг хэрэгслийг түрж зам хөндлөн гарах шаардлага тавихыг зөвлөжээ.

Нийслэл хотын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 315 сургуулийн 404,000 сурагч хичээлдээ хамрагдаж байгаа юм.

"School police"-ийн үүрэг гүйцэтгэх хуваарьтай өдөр нь эцэг эх, асран хамгаалагч нарт сургуулиас өгсөн баримтыг үндэслэж албан байгууллага, ААН-үүд ажлаас нь чөлөөлөх журамтай байдаг билээ.

зураг