Уншиж байна ...

Б.Нарантуяа Дэлхийн цомын хагас шигшээд шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 13 цаг 46 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Снукер бильярдын зургаан улаантай Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болон 15 улаантай Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 14-нөөс 25-ныг дуустал Улаанбаатар хотод болж буй юм.

Дэлхийн цомын тэмцээний шөвгийн наймд шалгарсан ДАШТ-ий болон Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа Хонконгийн тамирчин И Тин Чуныг 3:0-ээр буулган авч хагас шигшээд шалгарлаа.

Ингэснээр манай тамирчин шөвгийн дөрөвт Хонконгийн Нг Он Итэй өрсөлдөхөөр болов. Энэ жил 33 настай Нг Он И хэсгийн шатанд хамгийн өндөр оноо авсан үзүүлэлтээр чансааны нэгт бичигдсэн билээ. Улмаар Энэтхэгийн тамирчин Амее Каманиг 3:0-ээр буулган авснаар хагас шигшээд шалгарсан юм.

Хагас шигшээгийн тоглолт Улаанбаатарын цагаар 16:00 цагт болно.