Уншиж байна ...

Э.Мөнгөнтуул: Ирэх жилүүдэд зочид буудал байнгын эрэлттэй, хэрэгцээтэй үл хөдлөх хөрөнгө болохоор байна

ikon.mn
Өчигдөр 9 цаг 27 минут
Сурталчилгаа

Өмнө нь хувийн хэвшилд ажиллаж байсан, энэ талаар олон жилийн ажлын туршлагатай, хөдөлмөрч, залуухан, үзэсгэлэнтэй захирал Мөнгөнтуулыг энэ удаагийн ярилцлагадаа урилаа. Тэрбээр боловсролын салбарт ажиллаж цэцэрлэг байгуулж ч үзсэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгэн төлөөлөл.

Үүний хажуугаар RE/MAX-т үл хөдлөхийн агентаар ажиллаж байжээ. Гурван ч ажил зэрэг амжуулж явсан их хотын завгүй бүсгүйчүүдийн нэг  тэрбээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарыг эргэлт буцалтгүй сонгосон аж. Ингэхдээ Монгол Улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын 70-80 орчим хувийг дангаараа бүрдүүлж буй RE/MAX-чуудтай нэгдэж, эхлээд агент, дараа нь брокер эзэмшигч болжээ.

RE/MAX UP оффисын брокер эзэмшигч Э.Мөнгөнтуултай ярилцлаа.

- Бид үл хөдлөх хөрөнгийн салбарын мэдээ, мэдээлэлтэй уншигч нарыгаа ойртуулж туршлага, мэдлэгийг уншигчдадаа хүргэх зорилгоор RE/MAX брокер эзэмшигч нарыг  цувралаар танилцуулж байгаа билээ.   Юуны өмнө таны түүхээс ярилцлагаа эхлэе. Та RE/MAX-т ажиллаж байгаад түр завсарлаад дахиад орохдоо илүү том зорилготой буцаад ирсэн юм билээ. RE/MAX-аас та ямар боломжуудыг олж харж байна?, Үл Хөдлөх хөрөнгийн салбарын боломжуудын талаар та манай уншигч нартай хуваалцана уу?

- Үл хөдлөх хөрөнгө гэдэг хүн бүрийн амьдралтай шууд холбогдож байдаг. Ер нь хүмүүсийн амьдрал үл хөдлөх хөрөнгөтэй салшгүй холбоотой. Тиймээс хөрөнгөтэй холбоотой шийдвэрийг амжилттай гаргах нь чухал. Амжилтгүй шийдвэр гаргавал таны амьдралд том гарзыг авчирдаг. Миний хувьд 2017 онд жирэмсний амралттай байсан юм. Тэр үедээ богино хугацаанд Ремакст агентаар ажиллах боломж гарсан юм. Хэдий хоёрхон сар ажилласан ч гэсэн тухайн үед “Энд олон боломж байна даа” гэдэг бодол сэтгэлд үлдчихсэн юм. Тэртээ хол санагддаг байсан байр , үл хөдлөх хөрөнгө гэдэг зүйл ойрхон байж болох юм байна гэдгийг мэдэрсэн гэх үү дээ. Тэгээд гурван жилийн дараа буцаад RE/MAX-ийн агентаар ажилд ороод, 2023 онд найзтайгаа нийлээд RE/MAX UP оффисоо нээсэн дээ.

Эхний шалтгаан сэтгэлд үлдсэн тэр бодол гэсэн үг. Хоёрт;  RE/MAX бизнес эрхлэх маш таатай бас том эрх чөлөө юм шиг санагдсан. Гуравт; тогтсон, супер систем бүхий брендийн дэмжлэг энэ бизнесийг илүү ирээдүйтэй болгодог. Дөрөвт; бизнес нь өөрөө бүх талуудад үр, өгөөжөө өгдөг winner, winner зарчимтай. Тавт; зуучлалын салбарыг баялаг бүтээдэггүй гэх байдлаар харах хүмүүс бий. Гэтэл үгүй, харин ч бизнесүүдийг түргэн хугацаанд эргэлтэд оруулахад тусалдаг, эдийн засгийн хөшүүрэг салбар. Энэ тав л RE/MAX-ийг сонгох шалтгаан болсон.

Би мөрөөдлийнхөө ажлыг олсон. Бага байхдаа хүмүүст чин сэтгэлээсээ тусалдаг ажил хийх юм сан гэж хүсдэг байлаа. Өнөөдөр тэр хүслийнхээ дагуу, маш олон компани, хувь хүний анхдагч хэрэгцээтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийг олж өгч тусалсаар байна. Өдөр болгон хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаггүй учраас энэ зах зээлийг бараг мэддэггүй юм шиг санагддаг. Харин мэддэг хүмүүс нь мэргэжлийн агентуудаас зөвлөгөө авч зах зээл дээрх бүхий л мэдээллүүдээс өөрт хэрэгтэй сонголтуудыг зөв хийж байдаг. 

зураг
 

- Манайхан сургалт гэхээр л “үстэй толгой нь арзайх” нийтлэг хандлагатай. RE/MAX бол сургалтаар хүнийг хөгжүүлэхийг чухалчилдаг шүү дээ ?

- Тийм ээ, манай салбарын сургалт хүний нүдийг нээж өгдөг гэж хэлж болно. Сургалтад суусан хүмүүсийн нүд нь гэрэлтээд л гал, цогтой болчихдог. Дан хүний хөгжлийн, борлуулалтын эсхүл залхуутай сургалтаар нүдээд байдаггүй. Сэтгэлзүйд, хандлагад, ур чадварт гээд тухайн хүнд яг тохирсон сургалтуудыг нь өгдөг. Хэрэгцээтэй цагт нь хэрэгцээтэй сургалтыг нь өгч чадвал хүнийг хөгжүүлж чаддаг юм байна гэж би хараад байгаа. Авах цаг нь биш бол ямар ч сургалт хүнд наалддаггүй шүү дээ.

Мөн сургалт ороод л орхих биш түүнийг хэрэгжүүлэх дээр анхаардаг болохоор үр дүнгээ өгөөд байна уу гэж хардаг. Тэгэхээр RE/MAX-ийн сургалтаас зөвхөн мэдлэг төдий зүйл авахдаа биш түүнийг үр дүнтэй ажил болгож байгаагаар үр өгөөжтэй. Ер нь сургалтын үр, өгөөж гэдэг бол хүнд өөрт өсөж байгаа мэдрэмж төрөх л шүү дээ. 

- Нэг зүйлийг би сүүлийн үеийн ярилцлагуудаасаа заавал асууж байгаа. burnout” буюу ажлаас халшрах хам шинж ихэссээр байна. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь системгүй, бүтэц нь тодорхойгүй компани гэнэ. Танай компанийн систем, бүтэц ер нь ямар вэ? Яаж 1200 гаруй агентуудыг ажиллуулж байна?

- Ажил амьдралын баланс гэдэг маш чухал. Энэ балансыг зөв хангахын хажуугаар тогтсон биш үргэлж өсөлттэй байлгах хэрэгтэй. RE/MAX-т хүн суралцаж, хөгжиж болж байна. Эргүүлээд сурсан, мэдсэнээ бусдад хуваалцаж, өгч чадаж байна. Байнга нэг алхам урд явахгүй бол болохгүй салбар учраас өөрсдөө сайжирч, суралцаж, цаг үеэсээ түрүүлж алхах ёстой гэдэг систем нь надад сонирхолтой санагддаг. Өөрөөр хэлбэл, олон жил нэг л зүйлээ залхтлаа хийнэ гэсэн ойлголт үгүй. Хүн өөрөө хөгжиж, өөрөө суралцаж, бүхий л нөөц бололцоогоо шавхаж ажиллах шаардлагатай байдаг, тэр хэрээр үр өгөөжөө өгдөг салбар л даа. Өөрийнхөө хүссэнээр ажиллаж болдог учраас хүмүүс энд удаан хугацаанд тогтвортой ажиллахыг хүсдэг шиг санагддаг.

зураг
 

- Бас хувь хүний хөгжлийг үл тоох хандлага нийгэмд давамгайлах болж. Харин танайх эсрэгээрээ?

- Энэ бол хамтын бизнес. Тиймээс маш олон хүний оролцоо нь өөрөө хувь хүний хөгжилд нөлөөлдөг гэж боддог. Чадахгүй дээр нь дөрөөлөх гэхээс илүү чаддаг зүйлийг өнгөлөөд түүгээр нь хөшүүрэгдэн сул талуудыг нь сайжруулаад явахыг манай оффис чухалчилдаг. Хүн бүр тийм харилцаатай байхаар хүн аяндаа хөгждөг юм байна гэж хараад байгаа.

- RE/MAX UP оффисынхон хэрхэн ажилладаг вэ?

- Агентаар гурван жил орчим ажилласан тэр хугацаанд багагүй туршлага хуримтлуулж, бизнесийнхээ ёсзүй дээр суурилсан мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг мөн чанарыг маш сайн ойлгосон. Ингээд 2023 онд RE/MAX UP оффисоо нээсэн. Манай оффис судалгаа суурьтай, датанд тулгуурласан мэдээллээр төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдыг бодит мэдээллээр хангадаг. Би өмнө нь бас аливаа бизнесүүдийг судалдаг, датан дээр ажилладаг байсан, энэ маань ажлаа хийхэд маш том давуу тал болдог. Үл хөдлөх хөрөнгө хайж байгаа хүн үл хөдлөх хөрөнгийн одоогийн нөхцөл байдалд эхлээд анализ хийх хэрэгтэй байдаг. Учир нь зах зээл үргэлж өөрчлөгдөж байгаа. 7 хоногийн өмнө байсан үл хөдлөх хөрөнгүүд аль хэдийн зарагдаад зах зээл дээр олон боломжууд нэмээд гараад ирчихсэн ч байж болно.

зураг
 

Ремаксын 80 гаруй брокер оффисуудаас манай оффис дата мэдээлэл сайтай, анализ сайн хийдэг гэдгээрээ ялгардаг. Манай оффист 30 гаруй агенттай. Үүнээс 20 гаруй жил банкны салбарт ажилласан эдийн засагч агент ч бий, Дата анализ талаар мэргэшиж бизнесийн зөвлөгөөг өндөр түвшинд өгдөг хүн ч байгаа. Тэгэхээр барилгын төсөл хэрэгжүүлэгчдэд хувь нэмэр оруулахуйц салбар, салбарын туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Аливаа төсөл амжилттай байх чухал суурь бол судалгаа. Тиймээс судалгааг гаргаж өгөх, төсөл амжилттай болоход шаардлагатай хүн хүч, мэргэжилтнүүд манайд бий.

- Жил гаруйн хугацаанд хэр зэрэг амжилттай ажиллав?

- Хүнээр бол бид дөнгөж л хөлд орж байна. Амжилттайгаар хөлд ороод явж байна гэж харж байгаа шүү. Жил гаруйн хугацаанд маш амжилттай ажилласан. Амжилтын гол тулгуур хүчин зүйл нь брокеруудаас гадна агент. Манайх хоёр брокертой. Бид маш сайн хамтарч, бие биеэ нөхөж ажиллаж чаддаг. Бид хэнийг ч шүүмжлэхгүйгээр сайжруулъя гэдэг уриатай. Аливаа зүйлээс сайн талыг нь эхэлж харахыг хичээдэг.

зураг
 

- Агентаас яагаад брокер эзэмшигч болохоор шийдсэн бэ?

- Манай бизнес бүх хүнд тэгш боломж хүртээж чаддаг гэдгээрээ онцлог. Би энэ боломжийг хүртчихсэн. Одоо энэ боломжуудыг дараагийн хүмүүст яагаад өгч болохгүй гэж гээд л брокер эзэмшигч болсон. Хийж байсан бусад бүх ажлаа орхиод RE/MAX-т орж ирсэн шалтгаан бол энд илүү цагаа зарцуулж чадвал илүү боломж байна гэдэг бодол. Тэгээд л энэ ажилдаа 100 хувь анхаарлаа хандуулж эхэлсэн дээ. Анхаарлаа 100% төвлөрүүлж эхлэхэд амжилт аяндаа дагадаг шиг санагддаг.

- Франчайз бизнес гэхээр ашиг нь гадагш урсчихдаг юм шиг ойлгодог. RE/MAX ер нь Монголд ямар өгөөжтэй бизнес юм бэ?

- Энэ бизнесээс олж буй бүх мөнгөний 99.99 хувь нь Монголд үлдэж байгаа. Олон хүмүүст мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгийг нь олж өгч өдөр болгон магтаал, аз жаргалыг мэдэрч ажилладаг. Үл хөдлөх хөрөнгийн зөв шийдвэрээ гаргахад нь тусалж байна. Ярилцлагын эхэнд дурдсанчлан та үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэрээ буруу гаргавал маш том хохирол дагуулдаг.  Шимтгэл хэлбэрээр Ремаксын нийт борлуулалтын 00.01 хувь нь л гадагш гардаг, энэ бол франчайз эзэмшиж буйн төлбөр шүү дээ. Дэлхийн шилдэг технологи, нөү хауг эзэмшиж, сургалтуудыг нь авч илүү сайжрах боломжийг олгож буй бизнесийн бүх үр өгөөж нь Монголдоо үлдэж байна. RE/MAX-ийг зөвхөн үл хөдлөх хөрөнгө зуучилдаг байгууллага гэж харж болохгүй. Бидэнд хаана бизнес эрхэлбэл боломжтой байна, хаана үл хөдлөх авбал зөв байна гэх мэтчилэн анхдагч мэдээлэл хамгийн түрүүнд орж ирдэг. Тиймээс ард нь асар олон өөр бизнесийн санаа, шийдэл явж байдаг. Тиймээс бүх талуудад хүртээмжтэй.

зураг
 

Манай RE/MAX-т ороод гарсан ямар ч хүн ямар ч төрлийн бизнес эрхлэх чадвартай болно гэж би боддог. Бизнес эрхлэгчдийг бойжуулдаг газар гэж нэрлэхэд буруутахгүй. Сүлжээ дэлгүүрт оюутнууд ажиллаад анхан шатны харилцаанд суралцаж байна. Үүнтэй адил RE/MAX-т орсон хүн бизнесийн суурьтай болдог тул цаашид ямар ч бизнесийг аваад явж чадна. Хамгийн эрсдэл багатай хамгийн үр ашигтай бизнесийн зарчмыг энд ойлгох бүрэн боломжтой.  Энэ бүхэн Монголд үлдэж буй үр, өгөөж гэж би хэлнэ.

- Салбарт нь ажилладаг хүний хувьд бусдад ямар үл хөдлөх хөрөнгө санал болгох вэ?

- Манайх байнга хувьсан өөрчлөгдөж байдаг салбар. Яг энэ цагт юу болж байна вэ гэвэл зочид буудлын салбарын үйлчилгээ Монгол Улсад асар дутагдалтай байна. Зочид буудал барих зай талбай хомс, гэтэл нөгөө талд аялал жуулчлалын салбар байнгын өсөлттэй явж байгаа. Тэгэхээр би зочид буудал , амралтын сууцнууд, өдрөөр түрээслэх боломжтой хөрөнгүүд цаашид байнгын эрэлттэй, хэрэгцээтэй үл хөдлөх байна л гэж боддог.

Хуучны таван давхар барилгуудын төлөвлөлт надад маш их таалагддаг. Сургууль, цэцэрлэг нь байна, ногоон байгууламжтай, аюулгүй орчныг бүрдүүлээд өгчихсөн. Тэр барилгууд шиг орчин үеийн үнэ цэнтэй барилгууд сүндэрлээсэй л гэж боддог доо. Орон сууцны үнэ өсөөд л байна, дэлхийн дахинд ч адил.

- Таны бизнесийн цаашдын амбиц?

- Бид сая Дубай руу хэд хэдэн хүнд үл хөдлөх хөрөнгө зуучилсан. Хэрэглэгчдэдээ хөрөнгө оруулалтын боломжуудыг нь сайн хэлж өгвөл зөвхөн Улаанбаатарын барилга биш дэлхийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх, эргээд тэндээс хөрөнгө оруулалт татах боломжтой юм байна гэдгийг олж харлаа. Тиймээс бид цаашид олон улсын борлуулалт руу зорьж, энэ чиглэлд агентаа бэлтгэхэд 100 хувь анхаарна. Хамгийн гол нь бүрэн боломжтой юм билээ. Энэ мэтчилэн цаашид төлөвлөж байгаа зүйлүүд асар их байна.

Би саяхан RE/MAX-ийн Ёсзүйн хорооны гишүүнээр сонгогдсон. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар маш гоё цэвэр, мэргэжлийн байж гэмээ нь урагш явах ёстой. Үүнд  RE/MAX түүчээлээд дүрэм, журмыг бий болгоод, үүнийгээ ч дагаж ажиллаж байгаа. Цаашид мэргэжлийн байх, хүнлэг байх гэх мэт өргөн цар хүрээтэй ойлголтыг улам илүү түгээн дэлгэрүүлж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн агентуудыг бий болгох чиглэлд хувь нэмрээ оруулж ажиллахаар Ёсзүйн хороонд нэгдсэн. Би хүнтэй хэрхэн харилцах, тэр хүн надтай хэрхэн харилцаасай гэж хүсэж байна гэх мэтчилэн энгийн харилцааг ч кодолсон байдаг.  Энэ кодыг RE/MAX-чууд ягштал мөрдөж ажилладаг.

- Түрүүчээс хойш компанийн зарчим, соёлын талаар л ярилцлаа. Ингэхэд таны өөрийн амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

- Ямар ч үед ямар ч зүйлсэд тэнцвэртэй байх гэдэг миний эн тэргүүний зарчим. Хариуцлага ба эрх чөлөөг хослуулдаг.  Би энэ хүмүүсийн хувьд ямар байх ёстой вэ? гэдэг хэм хэмжээгээ мэдэрч л амьдардаг даа. Боломжийг олдсон үед нь алдалгүй атгаж авах чухал. Бас бүх юмыг тэнцвэртэй авч явах чухал ч тэгж чадахгүй бол түүндээ бухимдах шаардлагагүй. Зарим зүйл дээр хамгийн сайнаараа хичээгээд л үр дүнгээ хүлээн зөвшөөрчихдөг.

- Таны үндсэн мэргэжил юу вэ?

- Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Санхүү менежментийн анги дүүргэсэн. Арван жилийн сурагч байхдаа багшийн “гарын шавь” гэдэг шиг л сурлага сайтай, дэвтэр засаад л суудаг хүүхэд байсан. “Эхлэл” гээд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөн юм. Арван жилд байхын л олимпиад их хэссэн хүүхэд байлаа. Монгол хэл, математикийн олимпиадад байнга ордог. Тэгж явсаар 9, 10 дугаар ангиа зэрэг төгсөж байсан. Тийм болохоор ч сургуулиа төгсөх жилийн гоё, сайхныг мэдэрч чадалгүй их сургуульдаа орчихсон. Одоо бол “цаг хугацаанд хэт яарах хэрэггүй юм байна, тухайн цаг мөчийг мэдэрч үлдэх л сайхан юм байна” гэж бодох болсон.

зураг
 

Хоёр ангиа зэрэг төгсөхдөө тав, зургаан сургуулийн квоттой, тэр дундаас ХИС-ийг гадаад руу ажиллангаа аялах боломжтой, дипломат хүмүүс аливаад ул суурьтай ханддаг, хэлэлцээр хийх чадвартай, гоё уулзалтуудад их явдаг гэх мэт дүр зураг харагдаад л сонгочихсон. ХИС-д би мөн л хоёр давхар сурдаг байсан. Үндсэн мэргэжил болох олон улсын харилцааныхаа хичээлд сууна. Орой нь санхүү менежментийн ангид сууна. Аав ээжийнхээ ажилд тусалъя гэж бодсоны үндсэн дээр хоёр дахь мэргэжлээ сонгосон.

- Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

RE/MAX UP оффистой та бүхэн 72777799 утсаар холбогдох боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.