Уншиж байна ...

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох зургаан эгнээ замын хөдөлгөөнийг 11 дүгээр сард нээхээр болов

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 53 минут
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн.

31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлжээ. Гэсэн ч авто замын бүтээн байгуулалтын явцад далангийн бэхэлгээний нэмэлт зардал, 280 метр дулааны шугамыг шилжүүлэх, худаг нүүлгэх, иргэн “Ч”-н газрыг чөлөөлөх зэрэг асуудлыг энэ сарны 30-ны дотор шийдвэрлэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар гүүрний цутгалт бүрэн дууссан, далангийн болон түшиц ханийн цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээх юм байна.

Тухайн байршилд  24 цагийн камерыг байршуулж иргэд, олон нийтийн хяналт тавих боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ.