Уншиж байна ...

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана

Б.Манлай
Өчигдөр 8 цаг 25 минут
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож мөн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Уг өдөрлөгийг бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ болон Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулдаг билээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС