• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Швед улс сайн дураар эх орондоо буцах цагаач бүрийг $34,000 хүртэл мөнгөөр урамшуулдаг болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Эх орондоо буцахыг зөвшөөрсөн цагаачдад олгодог мөнгөн урамшууллаа $34,000 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Шведийн засгийн газар өчигдөр зарлажээ.

Олон арван жилийн турш хүнлэг ёсны үлгэр жишээ болж ирсэн Скандинавын хойгийн тус улс сүүлийн жилүүдэд гадаадын цагаачдыг өөрийн нийгэм, соёлд уусган идээшүүлэхэд олон асуудал бэрхшээлтэй тулгарч байгаа.

Одоо Шведийн засгийн газар сайн дураар эх орондоо буцах насанд хүрсэн цагаач тус бүрд 10,000 крон ($971), хүүхэд бүрд 5,000 крон, гэр бүл бүрд 40,000 крон хүртэл мөнгө төлдөг.

Тэгвэл 2026 оноос эхлэн энэ тааз 350,000 крон ($34,000) болж эрс нэмэгдэхийг Шведийн засгийн газар өчигдөр мэдээлжээ.

“Бид цагаачлалын бодлогоо үндсээр нь өөрчлөх гэж байна” гэж Цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Йохан Форселл өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

“Буцах цагаачийн тэтгэлэг 1984 оноос хойш хэрэгжиж байгаа ч хүмүүсийн ихэнх нь мэддэггүй, хэмжээ нь бага, харьцангуй цөөн хүн ашиглаж иржээ” гэж засгийн газрыг бүрдүүлэгч эвслийн гол төлөөлөгч Ардчилсан намын тэргүүн Людвиг Асплинг энэ үеэр тайлбарласан байна.

Тухайлбал дээрх боломжийг өнгөрсөн онд ганцхан хүн ашигласныг Форселл сайд дурджээ.

Шинэчилсэн тэтгэлгийг олон хүн мэддэг болж, мөнгөний хэмжээ нэмэгдэхээр сайн дураар буцах цагаачдын тоо нэмэгдэнэ гэж тэд тооцоолж байгаа юм байна.

Шведэд тогтмол эрхлэх ажил хөдөлмөр олж чадахгүй байгаа, хэрэгцээгээ хангах орлого олж чадахгүй байгаа хэдэн зуун мянган цагаач үүнд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа гэнэ.

“Цагаачдын энэ хэсгийн сонирхлыг татна гэж бид бодож байна” гэж Асплинг тайлбарлажээ.

Европын бусад улсууд бас сүүлийн үед сайн дураараа буцах цагаачдад олгодог тэтгэмжийн мөнгөний хэмжээгээ нэмэгдүүлж эхлээд байгаа.

Тухайлбал Дани улс цагаач бүрд $15,000 олгодог болсон нь Норвегийн $1,400, Францын $2,800, Германы $2,000-тай харьцуулахад олон дахин өндөр дүн юм.

Ерөнхий сайд Улф Кристерссоны эвслийн засгийн газар 2022 онд байгуулагдахдаа цагаачлал, гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээ амлаж байлаа.

Парламентад цөөнх болдог намуудаас бүрдсэн тус эвслийг барууны үзэл баримтлалтай Ардчилсан Нам тэргүүлдэг.

Шведийн Ардчилсан Нам 2022 оны сонгуулиар 20.5 хувийн санал авч, парламентын хоёр дахь том нам болсон юм.

Швед улс 1990-ээд оноос гадаадын цагаачдыг их хэмжээгээр авч эхэлсэн. Тус улсад ихэвчлэн хуучин Югослав, Сири, Афганистан, Сомали, Иран, Ирак зэрэг улсаас цагаачид ирдэг.

Европын цагаачлалын хямрал туйлдаа хүрсэн 2015 онд Шведэд 160,000 цагаач ирсэн нь хүн амын тоотой харьцуулахад Европын Холбоонд тэргүүлэх үзүүлэлт байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [77.100.182.196] 2024/9/13
merkeliin hiisen azil hogiin avgai odoo tag esvel Putin naizruugaan jvsana uu buu medee
0 | 0 Хариулах
watch?v=cOkF5wiTIUE [103.57.95.93] 2024/9/13
BREAKING | Germany Takes DRASTIC ACTION To Fix It's Immigration Crisis
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.181] 2024/9/13
Сайхан үлгэр. Тэдэнд тийм их мөнгө байхгүй, яагаад гэвэл Натогийн гишүүн болсон одоо өндөр татвар төлж хаана дайн гарна түүний зардлыг төлөлцөж цэрэг гаргах үүрэгтэй. Аод түмэн нь будаа
3 | 3 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/13
Франц зөвхөн малигаас гэхэд жилд 50тн алтыг нь хулгайлдаг гэж байгаа
3 | 4 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/13
Европын орнуудаас болж Африк өөдөлдөггүй юм шүү дээ 😏 Өөрсдөө зүв зүгээр байгаа улсуудыг очиж хядаж дээрэмдэнэ.дараа нь хохирогчийн дүрд орж жүжиглэхдээ гаргуун.цранц гэхэд Африкийн 14орныг шолбо сорсондоо байгаад байгаа юм.өөрсдиынх нь буруу
4 | 4 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/13
Төлөвлөж байгаа гэжээ.Сорос нь яах юм бол!сорос Унгарыг чангалаад байгаа шүү дээ!
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.104] 2024/9/13
Тэгсэн цагдаа нь халтар байх үед
3 | 3 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/13
Чи өөрөө ямар уу?!
1 | 3 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/13
Үндэстэн гэсэн ухагдахуунуудыг устгахын тулд цагаачдыг оруулаад байгаа шүү дээ.
0 | 1 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/13
Энэ худлаа мэдээлэл нь бараг ойлгомжтой!Сорос оруулаад байгаа шүү дээ.Соросын эсрэг ажиллах тэгээд ийм их мөнгө!! худлаа
0 | 0 Хариулах
Commie [202.9.47.25] 2024/9/13
Пээ, хурдхан Швед рүү гарах минь. Ёстой гоё буянтай газар байна.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.183.20] 2024/9/13
Горьдвоо. Цагаач гэдэг нь батлагдаад цагаачлалын шүүхээр тогтоогдсон хүмүүст. Монголчуудын цагаач материал бараг л 100% татгалздаг.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.209] 2024/9/13
Цаана чинь герман франц унгар польш орнууд дүрвэгсэд цагаачдыг бөөнөөр нь баривчилж, албадан гаргаж, хилээ чангалж байна. Бусад европын орнууд унгар польш герман франц орнуудаас үлгэр жишээ аваад дүрвэгсэд цагаачдыг бөөнөөр нь баривчлаад албадан гаргаад хилээ хаах хэрэгтэй. Европын орнууд нэгдэж дүрвэгсэд цагаачдыг америк европын холбоо руу явуулсан дээр.
7 | 1 Хариулах
Зочин [202.9.46.209] 2024/9/13
Юүтүбээр герман улс исламын цагаачдыг бөөнөөр нь албадан гаргаж байгаа тухай мэдээ их гарч байна. Германы төлөөх Алтернатив нам мундаг байна.
6 | 0 Хариулах
wtf [202.126.89.201] 2024/9/13
aliw shiwer yway zda gj
0 | 2 Хариулах
dsd [202.21.105.195] 2024/9/13
za yavj heden dollar olj irye haha
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.209] 2024/9/13
Унгарын ерөнхий сайд В.Орбан:Одоо хангалттай.Унгар улс олон шар автобус дүүрэн цагаачдыг Брюсселийн Европын Холбооны үүдэнд нэг талын үнэгүй билет авч өгөн илгээж эхэлжээ. Орбан ЕХ-ны цагаачдын бодлогыг эсэргүүцэж,гадны цагаачдыг авахгүй хэмээн тэдэнд хилээ хаасан билээ. Польш ч мөн адил хилээрээ оруулахгүй шийдвэр гаргажээ. Саяхан ЕХ-ны Шүүхээс Унгар улсад цагаачдын хуулийг зөрчсөн гэж үзэн 200 сая еврогийн торгууль,дээр нь өдөр бүр 1 сая евро төлөх хачирхалтай шийдвэр гаргажээ. Орбан хэлэхдээ, Брюссель цагаачдыг авна гэсэн.Бид авчирлаа. Харин Унгар улс авахгүй. Дотоодын аюулгүй байдлаа нэгдүгээрт тавих болно гэж хэлжээ. ЕХ-ны 27 улсаас 17 нь цагаачдын хуулинд өөрчлөлт оруулахыг шаардсаар байна. Хамгийн их цагаач авдаг Герман, Франц, Швед улсад гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн бол, Унгарт гэмт хэргийн тоо маш цөөн байдаг байна.ЕХ-ны бусад орны иргэд Орбаныг жинхэнэ баатар хэмээн баяр хүргэж, өөрсдийн улсын эрх баригчдыг аймхай хулчгар,Орбанаас жишээ авах хэрэгтэй гэх мэтчилэн ярьж байна
5 | 1 Хариулах
Hha [103.168.34.204] 2024/9/13
Тэгээд их мөнгө өгөөд эхэлбэл бүр олноороо очоод буцаж явахдаа мөнгөө авна гэд цагаачдаа бүр дийлэхгүй юм блно бхда, тгд иргэдийнхнн татвар төсвийн мөнгөөр гадны иргэдэд мөнгө өгөөд явуулаад бхад дуртай бхгү нь ойлгомжтой бх
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.120] 2024/9/13
Hugatsaa zaanaa 20 onoos omno irsen tsagaachid gej bna lee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.14] 2024/9/13
Аан тгж л таарна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2024/9/13
Яг тэгэх байх шүү тэд. Бүгдийг нь баривчлаад цэрэг армиа дайчлаад улсынхаа хилээр хөөж гаргах хэрэгтэй хувхайнуудыг. Усан онгоцонд ачаад буутай цэргээр харгалзуулаад нутаг руу нь явуулах хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [139.5.217.120] 2024/9/13
Zugeer baisan eh orniigni tonoj deeremdej dainii hold nervegduulj bayajsan baruun golognuud hudlaa ardchilal erh choloo gej shaaj delhiin olon ulsiig tonoson doo gazad olon engiin irged hyaduulj baihad ineegeel suuj baisan
3 | 6 Хариулах