Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний номын баяр өнөөдөр эхэлж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Сүхбаатарын талбайд

36 дахь удаагийн Үндэсний номын баяр өнөөдөр эхэлж байна. 

МУИС-ийн Дугуй зааланд

09:00-12:00 цагт "Ногоон гэр хороолол" хэлэлцүүлэг болно.

Новотел зочид буудлын хурлын танхимд

09:00-16:30 цагт "Хавдрын тулгамдсан асуудал-2024" 18 дахь удаагийн эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно. 

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Монголын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд хувийн хэвшлийн оролцоо, хяналт алдагдсан талаар брокерын компаниуд хамтарсан мэдэгдэл хийнэ.

Hollyday In зочид буудлын 1 давхарт

12:00 цагт "Big show" тоглолтын зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийнэ. Outlaw хамтлагийн 20 жилийн ойтой яагаад давхацсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Сүхбаатарын талбайд

13:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны асарт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалт, саналын хуудас танилцуулж сэтгүүлчдэд нэгдсэн мэдээлэл өгнө.