Энэ долоо хоногийн Бямба гараг буюу есдүгээр сарын 21-нд автомашины хэрэглээнээс татгалзах, нийтийн тээвэр, унадаг дугуй, явган алхалтыг дэмжихэд олон нийтийг уриалах зорилготой "Автомашингүй өдөр".
Амралтын өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд хотын төв замыг хааж, Сүхбаатарын талбай дээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, бусад арга хэмжээ зохион байгуулагдана гэж албаныхан мэдээлсэн. Энэхүү арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлийн 354 автобусны маршрутад өөрчлөлт оруулах юм байна. Үүнд:
М:1Ма 5 шар - Офицеруудын ордон
Ч:2Ма Шархадны эцэс-3, 4-р хороолол
М:2Ма Зунжин худалдааны төв- Баянбүрд
Ч:23Ма Чингэлтэй /зүрх уул/ - Нарны титэм
Ч:43Ма Баянхошуу - 6-р хороолол
Ч:50ма Улаанхуаран - ТЭЦ3
Ч:63Ма Хан хиллс хотхон - Төв цэнгэлдэх хүрээлэн
Ч:66Ма Зайсан - 120 мянгат
Ч:70Ма ТЭЦ3 - 6-р хороолол
Ч:71Ма 120 мянгат - Баянмонгол хороолол
Ч:29А-Ма Сэлбэ амралт - Сансар ШТС
Ч:57Ма Улаанчулуут - 6-р хороолол
Ч:57Б-Ма Алтан овоо 48-р гудамж - 6-р хороолол
Ч:58Ма ТЭЦ3 - Дүүхээ дэлгүүр
Ч:7Ма Нисэх - 120 мянгат
М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат
Ч:53Ма Яармагийн - Төв цэнгэлдэх хүрээлэн
Ч:37Ма Улаанхуаран - 4 хороолол
Ч:39Ма Сансар - Дүүхээ дэлгүүр
Ч:48Ма Зүүн салааны шинэ эцэс - 6-р хороолол
Ч:48А-Ма Зүүн салааны шинэ эцэс - 6-р хороолол
Ч:9Ма Нисэх - Баянбүрд
Х:19Ма Чингис хаан олон улсын нисэх буудал-120 мянгат
Ч:40Ма Алтан тариа - Улаанхуарангийн эцэс
Ч:18A-Ма ТЭЦ 3 - Гэмтлийн эмнэлэг
Ч:49Ма 34-р байр - Дүнжингарав худалдааны төв
Ч:57Ма Улаанчулуут - 6-р хороолол
Ч:61Ма ТЭЦ3 - Офицеруудын ордон
Ч:72Ма Төв цэнгэлдэх хүрээлэн - Богдхан амралт
Ү:30Ма Жанжин клуб - Шинэ үе дунд сургууль
Ч:34Ма Шархадны эцэс -ТЭЦ3
Ч:51Ма Дүүхээ дэлгүүр - Дүнжингарав худалдааны төв
Ч:52Ма Дүүхээ дэлгүүр - Зайсан
Ч:18Б-Ма ТЭЦ 3 - МҮИС
Ч:28Ма Сэлх - Өдрийн сонин
Ч:55Ма Дэнжийн 1000-ын эцэс - Зайсан
Ч:35Ма Монелийн 43 - Баянбүрд
Ч:69Б-Ма Гэмтлийн эмнэлэг - Англи сургууль
ЗҮ:1Ма Гүнт-Жигжид-Баянбүрд
ЗҮ:2Ма Гоодой-Баянбүрд
ЗҮ:3Ма Баянбулаг-Баянбүрд
Харин Ч:78 "Сүхбаатарын талбай - Халдвартын эмнэлэг", Ч:29б "Зүүн 4 зам - Сансар - Вокзал" чиглэлийн нийтийн тээврийн автобуснууд 07:00 цагаас 18:00 цаг хүртэл зогсоно гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!