2024 оны есдүгээр сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр" болно гэж зарлаад буй.
Автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулдаг уг өдөр төв замын хөдөлгөөн хаагдаж, томоохон зах худалдааны төвүүд ажилладаггүй билээ.
Энэ дагуу есдүгээр сарын 21-ний Бямба гарагт зах, худалдааны 20 төв ажиллахгүй. Тодруулбал Бөмбөгөр, Нарантуул, Хархорин, Шонхор, Шөнийн зах, Барс 1,2, Да хүрээ, Өгөөмөр, Дүнжингарав худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд амрах юм байна.
Харин 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана.
Хөдөлгөөн хаасан эдгээр зам дээр цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон унаж зорчихыг хоригложээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!