Уншиж байна ...

Улаанбаатарт болсон нэг хүний жүжгийн олон улсын наадамд зургаан орны уран бүтээлчид өрсөлджээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн соёл урлагийн газар

Нэг хүний жүжгийн олон улсын фестиваль “Ялагчдын цуваа 2024” Улаанбаатар хотод тав хоногийн турш амжилттай үргэлжилж, өчигдөр шилдгээ тодруулжээ.

Монголын моно жүжгийн төвийн санаачилгаар найм дахь жилдээ зохион байгуулсан уг наадамд Болгар, Албани, Итали, Косово, Тува, Кипр, Герман, Монгол гэсэн зургаан орны жүжигчид оролцов.

Наадмын гранпри шагналыг Косово улсын жүжигчин Ментор Зимбераж “Гамлетийн зүүд” жүжгээрээ хүртсэн бол “шилдэг найруулагч” шагналыг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Г.Отгонцэцэг “Дөргөнэ хатан” жүжгээрээ хүртсэн байна.

Харин “шилдэг жүжигчин”-ээр Болгар улсын жүжигчин Севар Иванов “Бяцхан нохой инээв” жүжгээрээ шалгарчээ.

Ерөнхий шүүгчээр Кипр улсын Остров театрын зохиолч Светлана Иванова, Монголын талаас УДЭТ-ын найруулагч О.Гэрэлсүх ажиллажээ.

Манай улсын хувьд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын жүжигчин Ч.Дунгаамаа “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл” жүжгээр, Албани улсын жүжигчин Марина Ивашченко “Буррнеша” жүжгээр, Бүгд найрамдах Тува улсын жүжигчин Айзана Чылбак-Оол “Дуучны амьдрал” жүжгээр тус тус өрсөлдсөн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн соёл урлагийн газар