ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/17-НД НИЙТЛЭГДСЭН
Жүдо бөхийн холбооноос 2025 оны хуваарийг танилцууллаа
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо (IJF)-ноос 2025 оны хуваарийг танилцууллаа. Ирэх оны хамгийн эхний олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 01-02-нд Францын Парис хотод болох Их Дуулга тэмцээн байх аж.
Мөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зургаадугаар сарын 13-наас 20-ныг дуустал Унгарын Будапешт хотод зохион байгуулна.
Томоохон тэмцээний хуваарийг танилцуулбал
- Хоёрдугаар сарын 01-02-нд Парисын Их Дуулга
- Хоёрдугаар сарын 14-16-нд Бакугийн Их Дуулга
- Хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ныг дуустал Ташкентын Их Дуулга
- Гуравдугаар сарын 21-23-нд Тбилисийн Их Дуулга
- Гуравдугаар сард Анталиягийн Их Дуулга
- Тавдугаар сарын 02-04-нд Душанбегийн Их Дуулга
- Тавдугаар сарын 09-11-нд Астанагийн Их Дуулга
- Зургаадугаар сарын 13-20-нд насанд хүрэгчдийн ДАШТ
- Долдугаар сарын 25-27-нд Улаанбаатарын Их Дуулга
- Аравдугаар сарын 17-19-нд Абу Дабигийн Их Дуулга
- Арванхоёрдугаар сарын 06-07-нд Токиогийн Их Дуулга
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

