Нийслэлийн 385 жилийн ой, “Go Mongolia” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” нэг хүний жүжгийн олон улсын уралдаант фестивалийг зохион байгуулахаар болжээ.
Фестиваль есдүгээр сарын 6-10-нд Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар театрт болох юм байна.
“Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” фестивальд Болгар, Албани, Итали, Косово, Тува, Кипр, Герман, Монгол Улсын уран бүтээлчид оролцох аж.
Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Монголын Моно жүжгийн төв хамтран фестивалийг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буйг мэдээлэв.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!