Уншиж байна ...

"Ажилчны гудамжны авто зам дагуух 2.5-3 метрийн өргөнтэй явган хүний зам тавих ажил дуусах шатандаа орсон"

Б.Манлай
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метрийн өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьд хүрчээ.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ зам нь үйлдвэрлэлийн бүс тул иргэд, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор ийнхүү явган хүний зам хийж байгаа юм. 

Явган зам 2,750 ам метр талбайг хамарч буй. Иргэдийн алхах таатай нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ” гэв. 

Стандартаар явган хүний зам дээр саад болох элдэв зүйлс, мод, сандал, гэрэлтүүлэг, шон тэмдэг зэргийг байршуулахыг хориглодог байна.