Уншиж байна ...

Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн долдугаар хороо хүртэлх авто замыг энэ сарын 13-наас шинэчилнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүрэг, Хувьсгалчдын гудамжны авто замын засвар шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг буюу Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны авто зам хүртэлх хэсгийн засварын ажлыг энэ сарын 13-ны өдрийн 22:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлана.

Тус ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн Замын Хөгжлийн Газар