Уншиж байна ...

Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 9-18-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

Есдүгээр сарын 12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орно. Есдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэн хөрсөн дээр цочир хүйтрэх юм байна. Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа. 

Хур тунадас

  • Есдүгээр сарын 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр 
  • Есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсэг, говийн нутгийн өмнөд хэсгээр 
  • Есдүгээр сарын 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 
  • Есдүгээр сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр 
  • Есдүгээр сарын 15-нд нутгийн хойд хэсгээр 
  • Есдүгээр сарын 16-нд Алтай, Хангай уулархаг нутгаар 
  • Есдүгээр сарын 17-нд нутгийн зарим газраар 
  • Есдүгээр сарын 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 

Салхи, шуурга: 

Ихэнх хугацаад секундэд 6-11 метр байна. 

Есдүгээр сарын 15, 16, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 

Агаарын температур: 

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх төлөвтэй байна. Есдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Угалз голын хөндийгөөр шөнөдөө 1-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
  • Томоохон голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус байна.
  • бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байна. 
Улаанбаатар хот

Хур тунадас: Есдүгээр сарын 15-нд бороо орж, уулаараа нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. Есдүгээр сарын 14-15-нд салхи баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хугацааны эхээр дулаан байх төлөвтэй. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бол есдүгээр сарын 15-наас сэрүүсэж шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байх төлөвтэй байна.