Уншиж байна ...

Х.Батбаяр: Өнөө цагт талийгаачийн шарилыг ил тавих ёс хөдөөд бий

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

"Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал орчин үе чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Сургуулийн номын санд өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр "Онголох, бунхлах, харвах, занданшуулах, ил тавих, булж оршуулах, чандарлах долоон оршуулгын хэлбэр монголчуудад байдаг" хэмээн "Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын тэргүүн,  доктор Г.Идэрмаа хэлж байсан юм. 

Үргэлжлүүлэн "Монголчуудын оршуулгын зан үйлийн нэг хэлбэр болох ил тавих ёс"-ны талаар Архангай аймгийн бурхны шашинтны төв Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн хурлын лам Х.Батбаяраас тодрууллаа. 



Тэрбээр "Монголчууд маш эртнээс талийгаачийн шарилыг ил тавьж ирсэн. Үүнийг батлах түүхийн сурвалж хадны зураг ч байдаг. 

1920-1960-аад он хүртэл ил тавих ёс илүү элбэг байсан. Улмаар 1960-аад оноос хойш далд оршуулгын хэлбэр хот суурин газарт зонхилж байна. Өнөө цагт ил тавих ёс хөдөө орон нутгийн сумдад бий. 

Ил тавих ёс гэдэг нь хүн мөнх бусыг ойлгож, махан биеэ орхин одохдоо амьтан хооллож буян үйлдэж буй хэлбэр хэмээн хөгшчүүл ярьдаг. 

Монголчууд "Наслахыг насалж, 80 наслах юм сан. Нарийнтаад намар буцах юм сан" гэлцдэг. Энэ нь өөрсдийн насны хэмжээ, биеэ хураах өвчин, нутаглах газар, явах цаг үеэ хэлсэн үг юм. 

Бурхны шашны хүн нутаглуулдаг ёс нь маш энэрэнгүй бөгөөд мөнх бусыг ойлгуулдгаараа онцгой" гэлээ.