Уншиж байна ...

Саппоро төвийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 13-16-н хүртэл засаж, шинэчилнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүрэг 12-р хороо, Баянгол дүүрэг 30-р хорооны нутаг дэвсгэр Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ. 

Иймд Саппоро төвийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлах юм байна.

Тус ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн Зам Хөгжлийн Газар