Уншиж байна ...

Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 15 буюу 2024 оны 09 сарын 18-нд Пунцогцогчинлин хийд Гонгор Намсрай Замбалын бумба тахина

ikon.mn
2024 оны 9 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг
Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 15 буюу 2024 оны 09 сарын 18-нд Пунцогцогчинлин хийд Гонгор Намсрай Замбалын бумба тахина.

Бүртгэл 09 сарын 12-17-нд 09.00 – 16.00 цагт явагдана.

Холбогдох утасны дугаар:   88585831

                                              85258833

Хаяг: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. 13-р хороо. Сургуулийн 33-р гудамж. 625Б. ПУНЦОГЦОГЧИНЛИН ХИЙД.

Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100057312825469&mibextid=ZbWKwL

Google map хаягhttps://maps.app.goo.gl/cj7qoa7kvu5qWMKeA


ГОНГОР БУРХАН

Гонгор бурхан нь ядуу хоосны зовлон бүгдийг арилгаж есөн хүслийн горьдлогыг хур мэт хангаж өршөөхийн тулд оршдог.

Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг бөгөөд Махагал бурхдын төрөлд багтдаг. Саад тотгорыг арилган, эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Цагаан өнгөөр дүрслэгдсэн догшин ширүүн дүртэй боловч үл мэдэг инээвхийлэн мишээсэн, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галан дунд бадамлянхуа цэцгэн сэнтий дээр залран зогссон, авралын зургаан мутартай бурхан билээ.

Баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гох дэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрээр Ганэшя хэмээх заан бурхныг гишгэсэн байдаг ба энэ нь Ганэшя бурхныг ч бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Монголчуудын дунд “Баян Гонгор” хэмээн нэрлэгддэг.

ГОНГОРЫН БУМБА

1994 онд Амарбаясгалант хийдэд Төвдийн их лхаарамба Гүридава Ренбүчэ Гонгор бурхны бумбыг монголын ард түмний төлөө аравнайлсан байна. Гонгорын бумбын хурлыг жилд нэг удаа хийж тахидаг бөгөөд нарийн дэг жаягаар бүтээдэг. Үүнд: Есөнэрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай гэх мэт нандин зүйлүүдийг аравнайлан хийх бөгөөд бүтээлгэсэн эзэн нь бумбандаа хир буртаг оруулалгүй авдар юмуу хайрцагт хийж тавьдаг . Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээх нь элбэг.

Тахихдаа доторх идээ будаа болон бусад зүйлсээ шинээр сольж хийн аравнайлуулдаг ёстой ажээ. Хэдийгээр “баяжихын бумба” хэмээн шүтдэг ч зөвхөн ганц амин хувиараа баяжих тухай бодож тахивал буруу болдог байна. Нутаг орон, хүн ард бүгдийнх нь буян хишиг арвижиж, эд хөрөнгө элбэг дэлбэг болохыг ерөөн хүсвэл зохино. Гонгор бурхны бумбыг тахиулаад ашиг,орлого олбоос хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл барьц өргөх, суварга бүтээх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой.

Идээ будаа бүхий хайрцган дотор бумбыг хөдөлгөөнгүй байрлуулаад, хүндэтгэлтэй газар залахдаа үүд рүү харуулан голлуулж тавьдаггүй ажээ. Гонгор бурхны зүрхэн тарни нь “Ум гүрү маха гала хари ниса сэди за” бөгөөд амирлуулан номхотгож, эд баялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлнэ.

зураг
 

Гонгор-Ичинноров нь эрдэнийн дээд эзэд минь Норовыг зүрхэндээ барьж, эрдэнийн эрдэнээр дүүрэн гавалт бумбыг зүүн,сүвээндээ тулж бартсан ба ядуурлын хорыг таслах дэвгүг хутга, гурван оронг сүргээр дарах сэрээт түгдэн, дагинасыг дуудаж эрхэндээ хураах дамрыг чанга цохино. Ариг гамгүй, бүрэлгэн сүйтгэж эвдэх, ялангуяа эд агуулдаг сав, цоож, түлхүүр, эрдэнийн зүйлийг хаяж шидэх, алхаж гишгэх, урж, тастаж, хагалж, хэмхэлж үрэгдүүлдэг зэрэгт эздийн эзэд нь гомдож, үл баясгахыг цээрлэдэг юм.

Муу заяаны орноос татах гох дэгээ тэргүүнтнийг тус барьж, үгээгүй ядуугийн зовлонг санасан төдийд тасалж, эрдэнэ мэт туслагч дэд торгон цээживч ба хормогч элбэгийг соёрхож, их эрдэнийн гэрэл бадарсны дунд элдэв цэцэг сар, нарны мандалд хоёр өлмийдөө цагаан зүүний нүүрт эздийг дарж хяналтад барьсан сэлбийн-цал зандан модны их цэцэрлэг болон Гонгор-Ичинноров дагинасын чуулга бүгд иш есөн хүслийг өршөөхийн тулд соёрх, дээд бурхан Махагал багштай адил таны лагшин зарлиг, сэтгэлд харшилсан муу үйлс бүгд арилах болтугай.

Түүхээс

Төвдийн анагаахуйн ухааны их багш "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийг туурвигч Ютог Ёндангомбо Энэтхэгээс төвдөд залрах замд есөн дээрэмчин лугаа учрав. Гэтэл гэнэт зургаан гартай цагаан хүн гарч ирээд дээрэмчин бүгдийг гэтэлгэн хүсэл бүгдийг биелүүлсэн нь их Ютогийн таалалд ихэд нийцсэн ба тэрээр Гонгор-идшинноров гэгч байжээ. Түүнийг таалан болгоохдоо "Миний залгамж шавь нар сэлтийн сахиус мөн тул хожмын шавь нар үүнд тахил, балин өргөж үйлсээ захируулагтун" хэмээн айлдсан юм.

Гонгорын хөтөл

Халхын их хүрээнээс зайдуухан бөглүү нэгэн газарт IV Богд Жавзандамба Лувсантүвдэнванчиг \1775-1813 он\ хийд байгуулах газар шинжлэхээр бараа бологчдын хамт Богд Цэнгэлтэй уулын зүүн хойно Улаан бумбатад иржээ. Тэр газар нь арц сургар анхилсан, алаг цэцгэн хучлагатай аяс зохистой газар байж. Тийн байтал цагаан торгон дээлтэй өндөр хүн дайралдаад нэгэн зуун лангийн ембүү, нэг Гонгор бурханы хэв өгөөд гэнэт алга болжээ. Тэр хүнийг хайж сурагласанд Дашчойхор хийдийн зүүн хөтлөөр гялалзсан цагаан торгон дээлтэй хүн даваад явсан сураг гарчээ.

Богд Жавзандамба: "Билиг ихэд зохив. Бид хийдээ энд цүглэе" гээд шав тэмдэг тавьж, тэр хөтөл дээр чулуугаар Гонгор бурхныг бүтээж тавьжээ. Уг хөтөл Гонгорын хөтөл нэрээр алдаршсан ажээ. Богдын тийн заларч явсан үе нь арван дөрөвдүгээр жарны улаагчин туулай жилийн \1807\ зуны эхэн сарын улаан тэргэл өдөр байсан юм гэнэ билээ.

НАМСРАЙ БУРХАН Замбал бурхан

KUBERA-DZAMBALA-ZAMBHALA-VAISHRAVANA

Үгүйрэн хоосрох зовлонг гэтэлгэж

Үүрд үе залгамжлан бялхагч эд баялгийг өгөгч

Наян түмэн хүслийг бүтээгч

Намсрай танаа мөргөмү

Лус савдгийг хилэгнүүлэн

Биед яр шарх гарч

Хордлогод өртөх

Хүйтэн хошуут мал амьтны арьс үс хар өнгийн эд идээний бузар гэмээс авран сахиж хайрла.

Тарни-Ум бэ шарма наеэ суухаа.

Ум замбала залендаря суухаа.

ЯГЧАСЫН ИХ ХААН ВАЙШРАМАНА

ЯНДАШГҮЙ ЭД БАЯЛАГИЙН ХУРЫГ БУУЛГАГЧ

ҮГҮЙРЛИЙН ГАСЛАН ЭНЭЛГЭЭС АРИЛГАГЧ

ӨРШӨӨЛ ХАЙРЫН ЭЗЭН ТАНАА МӨРГӨМҮ.

ЭДИЙН БУРХАД

Намсрай-Бясман тэнгэр-Шарваны хүү

Замбалгарва-Цагаан замбал

Замбалсэрбү-Шар замбал

Замбалнагву-Хар замбал

Лхамноржмаа-Басу дари

Ноджин Аварзэд-Ягчис

Ноджин Норовсамбуу-Жани бадраа

Холму гүндали

Цогдаггарвуу-Гана бадир

ДАДАГЖАД-НАМСРАЙН НАЙМАН ТҮШМЭЛ

Занбалсэрву

Ганба самбуу

Норовсамбуу

Гүваари

Яндагши

Прогной

Айзэн

Бизаа гүндали

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.