Өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 8-нд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт том оврын авто машинаар өвс тээвэрлэх үедээ 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд зөвшөөрөгдөх хэмжээнээс дотогш ойртсоны улмаас гал гарч, автомашин бүхэлдээ шатсан хэрэг гарлаа.
Авто машинаар өвс ачих, ачаа тээвэрлэх үед стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас хоёр метрээс дотогш ойртохоор нөхцөлд шугамын трассын дагуу, шугам доогуур хөндлөн гарахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ДБЭХС ТӨХК Сүхбаатар ЦТС салбар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!