Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

ikon.mn
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Австралийн Засгийн газраас тэтгэлгийн болзол шалгуур хангасан Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараахь түвшний боловсролын зэрэг эзэмших сургалтыг санал болгож байна. Австралийн тэтгэлэгт сургалт нь хөгжлийн төлөөх дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд санал болгож буй олон улсын, нэр хүндтэй тэтгэлэг юм. Уг бүрэн хэмжээний тэтгэлгийг мэдлэг чадвар/мерит, ил тод байдал, тэгш хүртээмжид тулгуурлан олгоно.

Тэтгэлгийн хүрээнд тодорхойлсон зорилтот салбар, чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна. Өргөдөл гаргах явц нээлттэй, өрсөлдөөнтэй бөгөөд хүн бүрийг жигд боломжоор хангах юм.

Өргөдөл авч эхлэх өдөр: 2014 оны 2-р сарын 1.

Эцсийн хугацаа: 2014 оны 4-р сарын 30.

Хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөдөл ирүүлэхийг чухалчлан үзнэ.

Өргөдөл гаргагч нь тэтгэлгийн болзол шалгуурыг хангахын тулд англи хэлний албан ёсны шалгалт өгсөн, хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх (IELTS эсвэл TOEFL) бөгөөд холбогдох бүх бичиг баримтуудыг хавсаргасан байна.

2014 онд Австралийн сургалтын тэтгэлэгт хандахаар сонирхож буй хүмүүс англи хэлний шалгалтаа нэн даруй өгч, холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж эхлээрэй.

Та бүрдүүлэх бичиг баримт болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.