Паралимпын найм дахь өдрөөс пара жүдогийн тэмцээн нээлтээ хийнэ. Энэ удаагийн пара жүдогийн төрөлд Монголоос дөрвөн тамирчин өрсөлдөх юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ, 70 кг-ын жинд Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Баттөгс, +90 кг-ын жинд Д.Ганбат нар эх орноо төлөөлнө.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болох аж. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ.
Энэ жинд найман жүдоч зодоглох юм. Манай жүдоч Т.Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын Росиклейд Сильва де Андрадетай хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдөх Л.Туруунаа эхний даваанд хийлээд шөвгийн наймд Шведийн Николина Гүүдричтай оноолт таарчээ.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Баттөгс эхний даваанд Италийн Романо Теодоритой барилдах бол +90 кг-д хүч сорих Д.Ганбат Туркийн Онар Тастантай эхний тойрогт үзэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!