ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Австрали улсад ажиллах болон амрах визийг монгол иргэнд олгох эсэх нь тус улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Австрали улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн виз мэдүүлэхээс өмнө Гадаад Харилцааны Яамнаас захидал авсан байх шаардлагатай. 

“Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай Австралийн талаас мэдэгдсэн. Иймд захидал авах хүсэлтэй иргэд холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээнэ.

Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар нь хүргүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

  1. Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар
  2. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас сүүлийн 45 хоногийн хугацаанд авсан)
  3. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас сүүлийн 45 хоногийн хугацаанд авсан)
  4. Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас сүүлийн 45 хоногийн хугацаанд авсан), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт

Гадаад Харилцааны Яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгохыг дахин мэдэгдэж байна.

Захидал нь Австрали улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/getting-a-visa/visa-listing/work-holiday-462/first-work-holiday-462  холбоосоор орж авна.

Австрали улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь тус улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад Харилцааны Яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.16.158.50] 2024/8/30
Ул Монголын улны олон дуракууд үүнийг яаж ойлгох вэ дээ. Төр оролцлоо гэж бодоцгоон хардаж сэрдээд тэнэгтэж байгаа биз. Австрали улс нь хоёр төрлийн элчин сайдуудын яамыг гадаад улсуудад байгуулдаг. Нэг нь гадаад харилцааны яам, нөгөөх нь дотоод явдлын яамны харья гэх юм уу даа. Энэ хоёроос зөвхөн дотоот явдлын яам нь виз олгодог. Монголд байгаа Австралын элчин бол тус улсын гадаад харилцааны яамны харья газар гэдгийг улны Монголчууд гадарлах ч үгүй. Австралын визийг авахын тулд урьд нь хамгийн ойроор нь Москва, Бээжин хоёр эсвэл Хонконг гэх мэт аль нэгээр дамжуулан авдаг байв. Өөрсдөө эдгээр газаруудад хүсэлтээ DHL-р илгээж материалаа өгнө. Цаг хугацаа мөнгө үрдэг хэцүү ажил байсан. Харин одоо Монголын Гадаад харилцааны яамаар дамжуулж өгөхөөр болж байна. Энэ нь Австралын Засгийн Газраас улны олон та нарыг харж үзэж байна гэсэн үг мэдэв үү, мал царайлсан улны олон Монголчуудаа.... Тэрнээс Манай төр ацаараа дур мэдэн оролцож чадахав лаларуудаааа.....
3 | 3 Хариулах
иргэн [202.126.88.186] 2024/8/30
Авсртали боловсон хүчин ажиллах хүчний дутагдалай Монголоос авах хэрэгтэй байгаа,
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/8/30
Сонин л дүрэм байна. Ихэнх улс өөрсдөө шалгадаг. Ялангуяа Монгол ажлын байран дахь хувийн нөлөө авилгал их байдаг гэдгийг мэдэх тул өөрсдөө л шалгаж амтөриалаа авдаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/8/30
Tur yaagaad oroltsood baigaan bol? ajil ni bagadaad baigaan baikhdaa
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/8/30
Цаадуул нь л хуурамч эсэхийг өөрсдөөр нь шалгуулах гэсэн байх. Гэхдээ амрахад дээд сургуулийн диплом ямар хэрэгтэйг гайхаж байна. Ажиллаж сурахаар явах хүнээс шаардаж болох ч !
1 | 0 Хариулах
Зочин [138.199.22.99] 2024/8/30
Одоо Путин ирээд Монгол улсыг тэдний холбоотон гэдгийг олон улсад харуулна даа. Австрали манай иргэдэд хатуурхаж эхлэх биз. Яагаад ийм энгийн асуудал үүдэхээс манай Гадаад хэргийн яам сэргийлж чадаагүй юм бэ? Орос хүмүүсийг дагаад Монголчууд дэлхийд нүд үзүүрлэгдээд эхлэх вий
4 | 2 Хариулах
Зочин [202.126.89.181] 2024/8/30
Тийм зүйл болохгүй. Учир нь Монголыг Хятад, Орос гэсэн хүчирхэг улсын дунд оршдог, далайд гарцгүй гэдгийг Барууныхан мэддэг. Тиймээс харилцаагаа ойртуулдаггүй. Харин монголчууд үүнийгээ ойлгодоггүй. Баруунтай ойртчих юм шиг эндүүрдэг. Жаахан мэдлэг, мэдээллээ дээшлүүлмээр юм.
3 | 3 Хариулах
Зочин [37.19.205.154] 2024/8/30
Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Мэдлэг мэдээллээ жаахан дээшлүүлмээр юм. Өнөөдөр 21-р зуун, ямар ч улс орнууд хол байхаа больсон интернетийн эрин зуунд амьдарч байна.
2 | 3 Хариулах
Зочин [202.126.89.177] 2024/8/30
Стратегийн түнш байлаа гээд дээрдсэн нь юу байна, нэрлэ дээ? Интернет бол зөвхөн нийгмийн харилцаа, оюуны зүйл. Хэрэв улс орон хөгжих бол үйлдвэрлэл буюу материаллаг зүйлийг бүтээх хэрэгтэй. Чиний нэрлэсэн улсууд бүтээдэг. Орос, Хятад ч тэр. Юмныхаа учрыг жаахан ойлго. Өөрийгөө арай боловсролтой гэж боддоггүй гэж найдъя
1 | 0
Зочин [203.91.115.50] 2024/8/30
Заавал төр оролцох шаардлагатай байдаг юм байхдаа? Бусад орны иргэд шууд бие даан мэдүүлдэг байлгүйдэ.
3 | 0 Хариулах