• 6 сарын 11, Лхагва
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Германд алсыг харагч дээр гал гарсны улмаас 20 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой Германы Лайпциг хотын ойролцоо зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр алсыг харагч дээр гал гарчээ.

Саксони мужийн цагдаагийн албаны мэдээлснээр орон нутгийн цагаар 21:00 цаг өнгөрч байхад алсыг харагчийн хоёр бүхээг шатаж эхэлсэн байна.

Энэ үеэр дөрвөн хүн түлэгдэж, нэг хүн алсын харагчаас унаж бэртжээ.

Өөр 18 хүн, тэдний дотор цагдаагийн ажилтнууд гал түймрийн утаанд угаартаж, эмнэлгийн тусламж авсан байна.

зураг
 

Цагдаа нар одоогоор тодорхойгүй байгаа гал түймрийн шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ.

Германы рэппэр Ski Aggu алсыг харагч дээр түймэр гарах үед тайзан дээр дуулж байсан юм.

Тэрбээр сүүлд Инстаграм хуудсандаа "Гал гарахыг хараад ихэд цочирдсон. Гэвч зохион байгуулагчид миний чихэнд ямар ч тохиолдолд тоглолтоо зогсоож болохгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд хүмүүсийг тайвшруулах зүйл ярь гэж зааварласан" гэж бичжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.42.116.210] 2024/8/19
Ороzууд бүр аргаа барж алаа маажиж эхэллээ 😂.
3 | 2 Хариулах
Зочин [185.142.239.49] 2024/8/19
Анусник уяахуяа троллууд яг ингэж өөрсдийнхөө гаж донтолтоо бичдэг, ха ха ха 😂😂😂
1 | 0 Хариулах
Зочин [185.107.57.64] 2024/8/19
Уйл уйл хоёр нүдээ хавдтал уйл 😂😂😂
0 | 0 Хариулах