Европын Холбооны санхүүжилттэйгээр Пипл ин Нийд ОУТББ, Фаро Фаундэйшн ТББ хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийн сургалтын үйл ажиллагааны хүрээнд “Сургагч багш бэлтгэх” сургалтыг төслийн үр шим хүртэгчид, оролцогч талуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2024 оны IV улиралд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Доорх үйл ажиллагааны хүрээнд:
Тус чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг зөвлөх үйлчилгээний үнийн саналыг, мэдүүлгийн хамт ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээ, тавигдах шаардлагатай танилцана уу.
1.1 Зөвлөх үйлчилгээний зорилго
Энэхүү зөвлөх ажлын зорилго нь Насанд хүрэгчдийн сургалтын арга зүй, үндсэн баримтлах зарчмын хүрээнд Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буй Иргэний нийгмийн байгууллагуудын (ялангуяа маргиналчлагдсан бүлгүүдтэй ажиллаж буй) төлөөлөл, суралцагч нарт сургалтын арга зүй, сургалтыг удирдан явуулах үндсэн чадварыг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулах, боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалтыг амжилттай зохион байгуулахад оршино.
Тус сургалтын суралцагч нар нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх цуврал сургалтад хамрагдаж буй иргэний нийгмийн байгууллагуудын ажилтнууд байна.
1.2 Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээ
1.2.1 Сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд Насанд хүрэгчдийн боловсрол, сургалтын нийтлэг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2 өдрийн сургалтын хөтөлбөр боловсруулна. Сургалтын хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.2.2 Боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалтыг хуваарийн дагуу удирдан зохион байгуулна. Үүнд:
1.3 Хүлээгдэж буй үр дүн:
1.4 Ажлын зохион байгуулалт, урьдчилсан хуваарь:
2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ажлын нийт 26 өдөр, доорх урьдчилсан хуваарийн дагуу ажиллана. Үүнд:
1.5 Тавигдах шаардлага:
Сонирхсон этгээд нь дээрх мэдээллийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагаас өмнө purevjav@faro.mn хаягт, цахим шуудангийн гарчиг хэсэгт “Зөвлөх үйлчилгээ 1-Сургагч багш бэлтгэх сургалт” хэмээн тэмдэглэж, ирүүлнэ үү. Санал хүргүүлэхтэй холбоотой мэдээлэл, тодруулгыг purevjav@faro.mn болон 7000-7222 утсаар хандан авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!