Уншиж байна ...

БОУАӨЯ: Орхон голыг бохирдуулж байгаа асуудлаар хяналт шалгалт хийж байна

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 8 сарын 7
IKON.MN
Зураг зураг

“Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагааны улмаас усны бохирдол үүсэж Орхон гол бохирдож байна” гэх бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Мэдээллийн дагуу 2024 оны наймдугаар сарын 6-ны өдрөөс Архангай аймгийн Байгаль орчны газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчид хяналт шалгалт хийж байгааг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдэгдэв.

Энэ хүрээнд усны бохирдлыг арилгах зорилгоор аймгийн Байгаль орчны газартай хамтран ажлын хэсэг ажиллуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдээр сэтэрсэн далан хаалт суваг шуудууг сэргээн засварлах бэхжүүлэх ажлыг газар дээр нь эхлүүлжээ. Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.