Уншиж байна ...

ЗГХЭГ-ын дэд даргаар Батаагийн Батцэцэгийг томиллоо

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 8 сарын 7
IKON.MN
зураг
 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дэд даргаар томилжээ.

Боловсрол

  • 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг
  • 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Мэргэшил

2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт
2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн.

Ажлын туршлага

2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт
2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга
2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх
2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт
2021-2022 оны есдүгээр сараас Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх
2022 оны есдүгээр сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байв.