Уншиж байна ...

ПАРИС 2024: Э.Дэлгэрмаа дагаж барилдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Нямбилэг

Олимпын бөхийн төрлүүдээр 61 орны 291 тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр сонгомол бөхийн 60 кг, 130 кг болон эмэгтэйчүүдийн 68 кг жингийн барилдаан боллоо.

Манай улсаас энэ төрөлд эрэгтэй гурав, эмэгтэй зургаан бөх өрсөлдөх эрхээ авсан билээ.

Эмэгтэйчүүдийн 68 кг жинд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт (2023) Э.Дэлгэрмаа эхний даваанд олимпын хүрэл (2020), ДАШТ-ий алтан медальт (2021) Киргизийн Мээрим Жуманазароватай учраа таарсан юм. 

Харамсалтай нь энэ барилдаанд 3:8-аар дийлдсэн. Киргиз тамирчин дараагийн даваанд дэлхийн хошой алт (2022, 2023), нэг хүрэлтэй (2021) Японы Нонока Озакиг 8:6, олимпын мөнгөн медальт (2020) Нигерийн Блессинг Оборудудуг 3:1-ээр ялснаар аваргын төлөө шигшээд ДАШТ-ий хошой алттай (2022, 2023) АНУ-ын бөх Амит Элортой барилдахаар болжээ.

Чөлөөт бөхөд өөрийг нь ялсан тамирчин финалд үлдсэн тохиолдолд дагах барилдаан хийдэг. Энэ дагуу манай тамирчин Японы бөх Нонока Озакитай дагах тойрогт хүч үзнэ. Түүнийг ялбал Нигерийн Блессинг Оборудудутай хүрэл медалийн төлөө барилдах юм.  

Манай тамирчин Улаанбаатарын цагаар 17:00 цагаас "B" дэвжээнд барилдана.