"PMC Mongolia" Чанарын менежментийн тогтолцоо ISO–9001-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн салбартаа анхны ҮХХ зуучлалын байгууллага боллоо
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн захирал Л.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Сайн байна уу, хүмүүс таныг телевизийн мэдээний хөтлөгч байсан гэдгээр мэднэ. Тэгвэл өнөөдөр таны эрхэлж байгаа ажил мэргэжлийн тухайд яриагаа эхлүүлье?
Миний хувьд 2003 онд сэтгүүлч мэргэжлээр ХУИС төгсөөд ТВ5-д сэтгүүлч хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан. Хэсэг хугацаанд АНУ-д амьдарч “үл хөдлөх хөрөнгийн менежмент”-ээр магистерын зэрэг хамгаалсан. 2012 онд эх орондоо эргэж ирээд үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж өнөөдөр “PMC Mongolia” /property management and consulting/ компаниа байгуулан ажиллаж байна.
- Компани нь орон сууцны худалдааны зуучлал хийдэг гэсэн үг үү?
Тиймээ, бүхий л төрлийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээсийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үг юм. Үл хөдлөх хөрөнгийн (ҮХХ)-ийн зуучлалын салбар Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай улсад 3 төрлийн олон улсын сүлжээ зуучлалын байгууллага байгаа бол манай компани дотоодын зуучлалын компанийн нэг юм. PMC компанийн хувьд дундаж болон өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээс дээр төвлөрч ажилладаг.
- Агентууд орон байрны үнэ нэмэх шалтгаан болж байна гэсэн яриа байдаг, үнэхээр агентууд орон сууц худалдах үнийг өсгөж зардаг уу?
Агент нь тусдаа мэргэжил болсон. СЗХ-нд бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй компанид заавал харьяалагдаж ажиллана. Тэд иргэдийн цаг зав, мөн эдийн засгийг хэмнэж, мэргэжлийн түвшинд зөвлөж ажилладаг. Таны асууж байгаагаас харин эсрэгээр агентууд тухайн ҮХХ зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан борлуулалтаа хийхээс гадна тухайн хөрөнгийн өмчлөгчдөд зөвлөж, түүнчлэн худалдан авагчдад сонголт хийх боломж өгөхөөс гадна, таатай нөхцөлөөр байртай болох хэлэлцээрийг хийж үйлчилгээ үзүүлдэг хүмүүс юм. Одоогоор агентын талаар бага зэрэг ташаа ойлголттой байгаа ч удахгүй мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэх үнэ цэнийг ойлгох цаг ойрхон байгаа гэж бодож байна.
“PMC Mongolia” Чанарын менежментийн тогтолцоо ISO – 9001 үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн салбартаа анхны ҮХХ зуучлалын байгууллага
- ҮХХ-ийн зуучлал эрхэлдэг 300 гаруй компаниас PMC Mongolia /property management and consulting/ ямар онцлогтой вэ?
- PMC компанийн захирал миний хувьд АНУ-д ҮХХ-ийн менежментээр мастер хамгаалж, үл хөдлөх хөрөнгийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. 10 гаруй мэргэшсэн агентуудтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
- Бид зуучлалын үйл ажиллагаандаа “Чанартын менежментийн тогтолцоо ISO-9001” нэвтрүүлэн ажиллаж байгаа салбартаа анхны байгууллага.
- Олон улсын зах зээл дээр ҮХХ-ийн борлуулалт хийж эхэлсэн бөгөөд Пукетын Banyan Tree болон Utopia корпорацуудтай хамтын ажиллагааны албан ёсны гэрээ байгуулан ажилладаг. Биднээр дамжуулан Пукетэд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж ашгаа авч байх боломжтой.
- Бид үйл ажиллагаандаа CRM систем, дэвшилтэд технологийг нэвтрүүлэн үр дүнтэй ажилладаг хамт олон.
- PMC компанийн бусад зуучлалын компаниас байгууллагын соёлоороо ялгарах болов уу гэж бодож байна.
Олон улсад хэрэгждэг Түрээсийн менежментийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
- Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ өнөөдрийн байдлаар ямар түвшинд байна вэ?
PMC компани ҮХХ зуучлалын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулаад 2 жил болж байна. Хүний анхдагч хэрэгцээний нэг учраас үл хөдлөх хөрөнгө өндөр эрэлттэй байдаг. Тэр дундаа түрээсийн зах зээл багагүй хувийг эзэлдэг учраас манай компани уламжлалт аргаар биш олон улсад хэрэгждэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай компанид байрны эзэд түрээсийн орон сууцаа даатгаад цаг тухай бүрд нь түрээсийн төлбөрөө авна. Манай компани түрээслэгч олж өгөхөөс түүнтэй холбогдож СӨХ, ашиглалтын зардлаа төлж байгаа эсэх дээр анхаарч ажиллана. Энэ бүх үйлчилгээг үзүүллээ гээд нэг дор өндөр үнийн дүнтэй урамшуулал нэхэмжлэхгүй. Эдгээр нь байрны эздэд маш таатай нөхцөл болж байгаа нь харагдаж байна. Бид цаашид түрээсийн байрны менежментийг 3 талд таатайгаар хийхээр хичээн ажиллаж байгаа бөгөөд түрээсийн байртай хүмүүс www.pmc.mn, info@pmc.mn, 7510-1580 дугаарт холбогдохоос гадна PMC standard пэйж хуудсанд зочилж бидэнтэй холбогдож үл хөдлөх хөрөнгөө даатгах боломжтой.
- Та дахин телевизийн салбартаа ажиллах уу?
Би үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байх хугацаандаа Монгол ТВ-тэй хамтын гэрээтэй ажилласаар ирсэн. Оны өмнө мөн гэрээ байгуулан Оргил цаг мэдээний хөтлөгчөөр компанийн үйл ажиллагааны хажуугаар хийж байсан. Мэдээж цаг хугацааны хувьд боломж гарвал телевизийн ажлаа хийсээр л байх болно. Миний мөрөөдөж олж авсан мэргэжил учраас орхихгүй ээ.
Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

