Цэцээ гүн, Дугуй цагаан чиглэлийн явган аяллын зам, маршрутыг нээв
Салхи шуурга, хүчтэй аадар борооны улмаас Богдхан уулын дархан цаазат газрын зарим хэсэгт мод, бут, сөөг их хэмжээгээр хугарч унах, зам жим хаагдах асуудал гарч байна.
Ингэснээр Цэцээ гүн, Дугуй цагаан чиглэлийн явган аяллын зам маршрутууд хаагдаж иргэд, аялагчдад ууланд алхахад хүндрэл үүссэн тухай гомдол мэдээллийг холбогдох газруудад ирүүлжээ.
Эдгээр ирсэн гомдол мэдээллийн дагуу 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид болон аялагч иргэд хамтран:
- Манзушир - Цэцээ гүн,
- Төрхурах - Цэцээ гүн,
- Зайсан-Дугуй цагаан чиглэлийн зам дагуух унасан моддыг холдуулан явган аяллын замыг чөлөөлж аяллын зам, маршрутуудыг нээх ажлыг зохион байгуулсан байна.
Эх сурвалж: Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



