Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал Туркийн боксчинтой медалийн төлөө өрсөлдлөө.
Энэ тулаанд ялбал хүрэл медалийн болзол хангах цаашлаад өнгөө ахиулах боломжтой байсан ч 0:5-аар дийлдлээ.
Туркийн боксчин хагас шигшээд БНСУ болон Колумбын ялсантай нь мөнгөн медалийн төлөө өрсөлдөх юм.
Ийнхүү манай боксчид энэ удаагийн олимпод хоёр эмэгтэй тамирчинтай оролцоод медальд хүрч чадсангүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!