Зуны олимпын наадмын зургаа дахь Монголын тамирчдаас спортын дөрвөн төрөлд таван тамирчин өрсөлдөнө.
Байт харваач Б.Отгонболд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний харвалтаа хийнэ. Тэрбээр Мексикийн тамирчин Матиас Грандетай Улаанбаатарын цагаар 15:30 цагаас өрсөлдөнө.
Жүдогийн эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Хүслэн Эквадорын Ванесса Чалатай өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн Израилийн Петер Палтчиктай хүч үзнэ. Тэдний барилдаан 16:00 цагаас эхэлнэ.
Буудлагын төрөлд О.Есүгэн 18:00 цагаас 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалдаа цэц сорих бол 23:22 цагаас боксын эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал медалийн төлөө буюу шөвгийн наймын тоглолтоо ДАШТ-ий алтан медальт (2022) Туркийн Хатич Акбаштай хийх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!