Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ginjin: Хөгжилтэйгөөр хэлэхэд бидний тоглолт “панчан”-гүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 7 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Артист Ginjin, Mrs M нар “Энэ мөч” тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

Тус тоглолт наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Ginjin, Mrs M нар анх 2019 онд хамтарсан дуу гаргаж байсан. Энэ дууны нэр нь “Энэ мөч”. Дуу нь тухайн үедээ хит болж байсан тул анхны дууны нэрээрээ тоглолтоо нэрлэжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тоглолтын тухайд сүүлийн үеийн томоохон тоглолтын адил VIP хэсэг болон fan zone байна. Гэхдээ өмнөх тоглолтуудаас ялгарах онцлог нь VIP хэсэг болон fan zone-ийг тайзтай ойр байлгаж, олон шинэлэг зүйл бэлдсэн гэдгийг тоглолтын продюсер Я.Учрал хэллээ.

Мөн тэрбээр “Манай хоёр артистын хувьд дурсамж болсон эсвэл дөнгөж гарч ирж байгаа уран бүтээлчид биш. Яг ид үедээ яваа, тус тусдаа 10 орчим жил, хамтраад таван жил уран бүтээлээ хийж байгаа хүмүүс.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үзэгчдийн зүгээс уран бүтээлчдийг тоглолтдоо зөвхөн хуучин дуугаа дуулдаг гэж шүүмжилдэг. Харин манай артистууд шинэ, хуучин дуунуудаа аль алийг нь дуулна. Бидний тоглолтод урилгаар оролцох хүндтэй уран бүтээлчдээс дурдвал, Lumino, Ice top, Хар сарнай хамтлагууд урилгыг маань хүлээн авсан. Мөн бидний үеийн болон биднээс хойших үеийн уран бүтээлчид өөрсдийн хамгийн шилдэг уран бүтээлээрээ оролцох болно.

Тоглолтын тасалбарыг бүх онлайн дэлгүүрээр худалдаалж байгаа. Мөн GS25 дэлгүүрийн бүх салбараар тоглолтын тасалбарыг цаасан хэлбэрээр худалдаалж байгаа. Тасалбарын үндсэн үнэ 60 мянган төгрөг боловч тодорхой хугацаанд хямдралтай буюу 50 мянган төгрөгөөр худалдаалж байна" гэдэг мэдээлэл өглөө. 

Тоглолтын ерөнхий найруулагч Б.Анар “Энэ мөч тоглолт бэлэн болоход цөөхөн хоног үлдээд байна. Бид тоглолтоо кино шийдлээр үзэгчдэд хүргэхээр бэлдэж байгаа. Энэ нь бусад тоглолтуудаас онцлог байх болов уу гэж харж байгаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үзэгчид энтертайнментыг яаж кино шийдэлтэй холбож цэнгэлдэхийн шоу болгосныг харах боломжтой юм. Тоглолт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Тус бүр дээр Ginjin болон Mrs M-ийн хэсэг, тэдний хамтрал болон бусад артистуудын тоглолт байна.

Мөн өмнө нь үзэгчдийн харж байгаа шийдлийг тоглолтдоо оруулахыг хичээж байна. Заалан дотор хийх боломжгүй шийдлийг гадна талбайд хийх боломжтой байдаг. Эдгээр шийдлийг түлхүү харуулахыг зорино” гэлээ.

Ginjin “Ер нь ихэнх тоглолтод бусад артист халаалтанд дуулаад үндсэн артист нь хоёр цаг дуулаад буудаг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бидний тоглолт зөвхөн бид хоёр дээр фокуслаж, хөгжилтэйгөөр хэлэхэд “панчан”-гүй байна. Мэдээж бид хоёроос гадна бидэнтэй холбоотой артистууд оролцоно. Тоглолтын номер болгон онцлог, үзэгчдийг уйдаахгүй байх болно” хэмээн ярилаа.

Mrs M “Ginjin бид хоёр хамтарч уран бүтээл хийгээд таван жил боллоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ хугацаанд цомгийн ажлаа дуусгаад, тайлан тоглолт гэж хэлж болохоор хэмжээнд, хамтардаг уран бүтээлчидтэйгээ том хэмжээний тоглолт тавих гэж байна. Үзэгч, сонсогчдодоо гоё зүйл үзүүлэхийн төлөө багаараа ханцуй шамлан ажиллаж байна” гэв.