Драмын театрын урд талын замын зорчих хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цагт нээхээр ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.
Борооны усаар хоёр цагийн дотор л дүүрээд байгаа хэдий ч ажил хэвийн төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа аж.
Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой, 950 метр болгон өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байгаа юм.
Тус орчимд хонгилын шугам тавьж байгаа ба дахиад тус замыг хааж эвдэн засвар хийх шаардлагагүй болж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!