Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд дархан аварга А.Сүхбат, улсын аварга П.Бүрэнтөгс нарын 128 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Тус барилдаанд хоёр аваргаас гадна улсын гарди Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, улсын начин Х.Түвшинсанаа, Н.Мустафа, Г.Ганжад, Ш.Дарханбат, Б.Мижидсүрэн нарын улсын цолтнууд зодоглож байна.
Сонирхуулахад тус наадмын түрүү бөхийг 8,000,000 төгрөг, үзүүр бөх 5,000,000 төгрөг, их шөвөгт үлдсэн бөхчүүд 2,000,000 төгрөгийн шагнал авах аж.
Сэргэлэн сум нь Улаанбаатар хотоос 55 км зайтай юм.
Ташрамд энэ жил нийт 112 сумын тэгш ой тохиож байна. Үүнээс 108 нь 100 жилээ тэмдэглэж буй. Тэгш ойтой сумдын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!