Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас мэдээллээ.
Тодруулбал долдугаар сарын 20-ны орой дуу цахилгаантай аадар бороо орж 20-21-нийг шилжих шөнө, 21-ний өдөр үргэлжилсэн маягтай бороо орох юм байна.
Долдугаар сарын 22-нд бага зэргийн бороотой
Долдугаар сарын 23-ны орой дуу цахилгаантай түр зуурын бороо орох аж.
Долдугаар сарын 18, 19-нд нэлээд халж өдөртөө 25-30 градус хүрэх боловч 20-ны оройгоос бороошиж шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байгаа юм байна.
Улаанбаатар хотын таван өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!