ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хяналтгүй крипто олборлолт Оросын эрчим хүчний системийг унагах эрсдэлтэйг Путин анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Криптовалютын хууль бус олборлолт Оросын эрчим хүчний системийн ачааллыг нэмэгдүүлж, өргөн хүрээний тасалдал үүсгэж болзошгүй байгааг ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр анхааруулжээ.

Тэрбээр өчигдөр эдийн засгийн асуудлаар холбогдох албаныхантай уулзахдаа “Криптовалют олборлох үйл ажиллагааны хяналтгүй өсөн нэмэгдэлт манай зарим бүс нутагт эрчим хүчний тасалдал үүсгэж болзошгүй болжээ” гэж хэлсэн байна.

ОХУ-ын эрчим хүчний яам энэ үеэр крипто олборлолтын жилийн дундаж хэрэглээ 16 тэрбум киловатт/цаг байгаа нь тус улсын нийт хэрэглээний 1.5 хувь орчим болж буйг мэдээлжээ.

Хэдийгээр криптовалютын орчны хатуу хяналт зохицуулалттай ч Орос улс 2023 онд АНУ-ын дараа хоёр дахь том олборлогч улс болж байв.

Өмнө нь Хятад, Казахстан улсууд энэ салбарт тэргүүлдэг байсан ч хатуу арга хэмжээний үр дүнд багасгаж чадсан юм.

Саяхан Ар Кавказын Бүгд Найрамдах Дагестан Улсад урт хугацаанд үргэлжилсэн эрчим хүчний тасалдал гарсан.

Тус бүс нутаг Оросын криптовалют олборлолтын “нийслэл” хэмээн өргөмжлөгддөг юм.

Хуучирч муудсан эрчим хүчний дэд бүтэц нь уг үйл ажиллагааны ачааллыг даахгүй болсноос томоохон тасалдал үүссэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Путин өчигдөр крипто олборлогчдын үйл ажиллагааг татвараар зохицуулах, үүнийг шийдвэрлэх холбооны хэмжээний хууль боловсруулж мөрдөх чиглэлийг албаныханд өгсөн байна.

2020 онд Путин криптовалютыг санхүүгийн дижитал хөрөнгө хэлбэрээр ашиглахыг зөвшөөрсөн хууль баталж байв. Гэхдээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн хэрэгсэл болгохыг хориглосон юм.

Тус улс 2023 онд блокчэйн технологид суурилсан “Дижитал Рубль” төлбөр тооцооны хэрэгсэл бий болгох ажлыг эхлүүлж байв.

 

Эх сурвалж: The Moscow Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ХАХА
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Эдийн засагч Б.Батболд [59.153.86.79] 2024/7/19
Хэнд ч хэрэггүй хог ард иргэдэд ямар ч ашиггүй хууран мэхлэлт залилан шүү !
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.181] 2024/7/18
Монголд дээрэнгүй хандсан, үл тоомсорлосон, монголчуудыг алж хядсан тохиолдол бүрд тухайн улс мөнх тэнгэрийн шийтгэлийг амсаад байх шиг санагддаг. Монголд их хядлага явуулаад 50 мянган монголчуудыг алсан. Хариуд нь 1 жилийн дараа тэнгэр гэсгээж 20 сая орос үхсэн. Тэр ч байтугай Гитлер "Би хаадын хаан Чингис хааны хүсэл зоргыг биелүүлж байна" гэж хүртэл хэлсэн байдаг. Орос дарга нар ирж Чингис хааны хөшөөнд сөгдөхгүй гээд Жуковт очиж мөргөөд байсан, одоо ингэтлээ доройтож байна. Сүүлд ирсэн Бутаны хаан манай Их хаанд ямар их хүндэтгэлтэй хандаж байна. Хариуд нь манайхан 7 хоног тансаглуулаад, дээд зэргээр хүндлээд буцааж байна. Бутан улс цэцэглэж хөгжих нь гарцаагүй.
8 | 5 Хариулах
Балт [66.181.189.176] 2024/7/18
Өө тэгсиимуу тэгүүл Манжиин хааны ар халх хошууг БНМАУ гэж дэлхиид тунхагласныг хэн маөрсөн байхав. эргүү хар лалар үхэр, хоосон улигч хөндии өтөн толгойт чи битгии хуц заа
3 | 6 Хариулах
Зочин [202.9.40.181] 2024/7/18
Орос тэрэгний үхэр чи л мөөрнө шүү дээ. Монголыг НҮБ-д бүртгүүлэхэд оросууд хамгийн их хор найруулж, саад хийж байсан юм билээ. Оросууд одоог хүртэл Караханы гэрээгээ дагаж мөрддөг. https://mn.wikipedia.org/wiki/%D0%97%D0%A5%D0%A3-%D0%94%D0%98%D0%A3-%D1%8B%D0%BD_1924_%D0%BE%D0%BD%D1%8B_%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D
3 | 1 Хариулах
Зочин [202.9.40.181] 2024/7/18
Орос тэрэгний үхэр чи л мөөрнө шүү дээ. Монголыг НҮБ-д бүртгүүлэхэд оросууд хамгийн их хор найруулж, саад хийж байсан юм билээ. Оросууд одоог хүртэл Караханы гэрээгээ дагаж мөрддөг. http://tiny.cc/enu7zz
1 | 1 Хариулах
Орос сөнөхгүй [202.55.188.38] 2024/7/18
Ямарч улс оронд зэвүүн дээрэмчин хулгайчууд байдаг л даа. Би таар ч л явлаа.Сэрэглэн Монгол ухаанаар бултан зайлж байлаа гэж
1 | 1 Хариулах
Орос сөнөхгүй [202.55.188.38] 2024/7/18
Оросууд дэлхийн агаар мандалаас фаб 1500 байх бөмбөгөөр бөмбөгдөж бна гэсэн. Цөмийн зэвсэгтэй орос улс ялагдахгүй л дээ киев хотод цөмийн ганц бөмбөг хаясан байхад газартай тэгширнэ.Укрианы киев хот халтар баньд ардуудтайгаа дуусна. Цөмийн бөмбөг хаяхгүй байх
3 | 4 Хариулах
Зочин [103.57.92.189] 2024/7/18
Мэдрэл муутай орк үхэж далд ор
1 | 0 Хариулах
Орос сөнөхгүй [202.55.188.38] 2024/7/18
Цэрэг зэвсэг хэрэгсэлийн нөөц багасах учир хиймэл оюун ухаан автомат шинэ зэвсэг бүтээж чадвал орос дэлхийд дийлдэшгүй.
3 | 6 Хариулах
Орос сөнөхгүй [202.55.188.38] 2024/7/18
Том газар нутагтай байгалийн баялаг ихтэй далайд гарцтай өөрийн гэсэн текник текнилогтой ажилсаг цэвэрч орос улс оршин тогтносоор байх блно
5 | 5 Хариулах
Хха [202.126.90.176] 2024/7/18
Чиний бичсэнд үнэний ор байгаа ч сүүлийн тэр Ажилсаг, Цэвэрч хоёр чинь бол Оросуудад хэзээ ч байгаагүй, цаашид ч байхгүй чанар Тэнэгхэн минь
7 | 5 Хариулах
Орос сөнөхгүй [202.55.188.38] 2024/7/18
Нусан чавх минь
4 | 2 Хариулах
Орос сөнөхгүй [202.55.188.38] 2024/7/18
Чи муу Оросыг мэдэхгүй бна
2 | 3 Хариулах
Зочин [202.126.89.242] 2024/7/18
Бас хойд солонгосыг ч оршин тогтнуулах зардлыг өгч чадахаа байна. Украйны дайнд багагүй мөнгө зарлагадаад байгаа хэрнээ давхар хойд солонгосыг оршин тогтнуулах мөнгөтэй бас
2 | 3 Хариулах
Зочин [109.70.100.1] 2024/7/18
Сөнөж байгаа улсад иймэрхүү зүйл байлгүй л яахав.
6 | 5 Хариулах
Зочин [202.126.89.242] 2024/7/18
Одоохон хойд солгонгосыг оршин тогтнуулах зардлыг гаргачихтайгаа байна шүү дээ.
1 | 2 Хариулах
Зочин [45.133.4.23] 2024/7/18
Орос сөнөсөн ч оросын газар нутаг дээр өмхий хятад америк хоёр эзэн сууна гэж хэзээ ч байхгүй. Ялангуяа өмхий хятадууд.
3 | 2 Хариулах
Зочин [202.55.183.77] 2024/7/18
olborlono gj yag yana gsn ug ve terend n tog yamar heregtei bdgiig tailbarlaad ogooch ogt mededgu hun bnaa
0 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.57] 2024/7/18
КОМПЬТЕРИЙН ПРОГРАММААР БОДЛОГО БОДОЖ БАЙГАА ХЭРЭГ ЮМАА! ҮҮНД НЬ ТОГ ЦАХИЛГААН ИХ ЗАРЦУУЛЖ БАЙГАА ЮМ! ТЭР БОДЛОГЫН ХАРИУ НЬ ДИЖИТАЛ ВАЛЮТ БОЛЖ БУЙ ХЭРЭГ! МАШ ИХ ОЛОН КОМПЬЮТЕР МАШ ОЛОН ЦАГААР АЖИЛЛУУЛЖ БОДЛОГО БОДОЖ БУЙ ХЭРЭГ!
1 | 5 Хариулах
Зочин [103.168.34.48] 2024/7/18
Крипто олборлогчид эрчим хүчний агуу гүрнийг юм бодуулахыг бодоход Хятад, Европ, Америкыг бажгадуулах нь аргагүй юм бна, манайхыг бол лааруу нь ганц шөнийн дотор л оруулахнээ
1 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/7/18
Монголд ч мөн адил шүү.
2 | 3 Хариулах
Зочин [66.181.176.104] 2024/7/18
монголд крипто-гоор луйвар хийдэг болохоос олборлодоггvй юм
5 | 1 Хариулах
irgen [14.1.81.44] 2024/7/18
ккк зөндөө газар олборлож байгаа маш олон цэг бий
0 | 0 Хариулах
Уншигч [103.57.94.210] 2024/7/18
Буруутныг амархан олж байгаа юм шүү, дарангуйлагчдад бол хумсын чинээ ч буруу байхгүй, тийм үү. Өнгөрсөн өвөл дулааны шугам сүлжээ нь задарч хямрал тасалдал үүссэн, танк хийдэг төмрөөрөө элэгдэж хуучирсан шугамаа сольсон бол ч гэж бодохоор шүү. . .
8 | 3 Хариулах
Зочин [45.133.4.40] 2024/7/18
Койн крипто нь бодит орлого олдог зүйл юм уу? Эсвэл хуурамч пирамид схем юмуу?
0 | 5 Хариулах
Zochin [117.111.24.69] 2024/7/18
Bodit
2 | 3 Хариулах
Эдийн засагч Б.Батболд [59.153.86.79] 2024/7/19
Хуурамч залилан шүү !!!!!!!!!!! түүгээр юу ч авч чадахгүй шүү ! Хэзээ ч ийм зүйлд мөнгө оруулж болохгүй эхнээсээ юу болж байгааг мэдэж байгаа байлгүй дээ!
0 | 0 Хариулах