АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн халдвар авч, хөнгөн хэлбэрийн шинж тэмдгээр шаналж буй тухай Цагаан ордноос өчигдөр мэдээлжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Байденыг вакцины хос тунд хамрагдсаныг баталсан байна. Байден өмнө нь хоёр удаа Covid-19 өвчин тусаж байсан юм.
81 настай ерөнхийлөгч Лхагва гарагийн өглөө Лас-Вегас хотод дэмжигчидтэйгээ уулзаж, үг хэлсэн байна. Харин үүний дараа коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон тул оройн арга хэмжээгээ цуцалжээ.
Арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Байден хоёр дахь удаагаа Ардчилсан Намаас нэр дэвших төлөвтэй байгаа.
Гэхдээ түүний өндөр настай холбоотой эргэлзээ нэмэгдэж, сонгуулийн сунгаанаас нэрээ татахыг шаардсан дарамт шахалт улам бүр нэмэгдэж байна.
Байден ойрын өдрүүдэд Делавар муж дахь гэртээ тусгаарлагдах ч ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн хамраас нус гоожиж, ханиалгаж буй тул Paxlovid эмийн эхний тунг өгсөн тухай түүний эмч Кэвин О’Коннор мэдээлсэн байна.
Лас-Вегасаас буцахдаа Байден онгоцны шатаар тун болгоомжтой, удаан өгсөж байсныг түүнийг дагалдан яваа сэтгүүлчид гэрчилжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!