Олон улсын биологийн 35 дугаар олимпиад энэ сарын 7-14-нд Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдсан байна.
Тус олимпиадад Шинэ-Үе сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Г.Мишээл, Байгаль-Эх сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Г. Ирээдүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын арванхоёрдугаар ангийн сурагч Б. Дагвадорж, Хобби сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Э. Марал нар оролцжээ.
Улмаар Г.Мишээл, Г.Ирээдүй нар хос хүрэл медаль хүртсэн талаар Улсын биологийн олимпиадын дэд хорооноос мэдээлэв.
Энэ жилийн биологийн олимпиад нь биохими, молекул биологи, биоинформатик болон амьтны анатоми, физиологийн гэсэн дөрвөн чиглэлээр ирж, сурагчид шинжлэх ухааны салбарт өөрсдийгөө сорьж, мэдлэг болон ур чадвараа дайчлан өрсөлдөж, дөрвөн дадлага ажлыг 12 цагийн турш, онолын шалгалтыг үдээс өмнө, үдээс хойш зургаан цагийн турш хийж гүйцэтгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!